Бээжин Тяньжиний хооронд Фу Шин нэрэмжит хурдны галт тэрэг явна

2018-08-03 17:37:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

8-р сарын 1-нд Бээжин Тяньжиний хооронд хурдны галт  тэрэг нэвтэрсний 10 жилийн ой тохиож байгаа юм. Хятадын төмөр замын ерөнхий  компаний Бээжингийн салбар компани, 8-р сарын 1-с эхэлж Бээжин Тяньжиний хооронд  зөвхөн Фу Шин нэрэмжит Хятадын стандартын хурдны галт тэрэг үйлчлэх болно. Уг  хурдны галт тэрэг цагт 350 км хурдлах бөгөөд Бээжингээс Тяньжин хүрэхэд ердөө 30  минут зарцуулах болно.

10 жилийн турш Бээжин Тяньжиний хоорондын хурдны галт  тэрэг зам дагуу нутгуудын зам харилцааны нөхцөлийг ихээхэн сайжруулж, хоёр хотын  амьдралыг бий болгосон бөгөөд давхардсан тоогоор 250 сая зорчигч тээвэрлэсэн  байна. Баатар орчуулав 

Их уншсан

холбоотой мэдээ