​Америк, Европын харилцааны асуудлууд амархан шийдэгдэхгүй

2018-08-03 17:58:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ болон Европ  холбоо байгуулж, хоёр талын харилцаа олон удаа өөрчлөгджээ. Хүйтэн дайны үед  Америк хүчирхэг, Европ харьцангуй буурай байсан бол хүйтэн дайны дараа хоёр тал  ил үзэлцэж далд мэтгэлцсээр өнөөг хүрчээ. 2017 онд Трамп засгийн эрх барьсны  дараа Европыг басамжлан, дарамт үзүүлж байсан нь сүүлийн үед Европт айлчлах үеэр  улам тод болж, Америк болон Европын харилцаа улам тогтворгүй болж, хоёр талт  харилцааны үдсэн үзэл баримтлал ч гуйвж эхлэв. Хоёр тал саяхан худалдааны хамтын  ажиллагааны тараар мэдэгдэл хийсэн хэдий ч тэдний харилцаа улам л хэцүүдэж  байна.

Нэг. Хүйтэн дайны үед Европ Америкийн аюулгүй  баталгаанд найдаж, өрнөдийн орнуудын  холбоонд Америк ахалж байв.  

Хоёр. Хүйтэн дайны дараа Европын интегралчлалын ахиц урагш ахиж, өрнөдийн Европын эдийн засгийн холбоо Европын  холбоо болж хөгжин, дэлхийн хэмжээнд улс төр, олон улсын нэр хүнд нь маш хурдтай  нэмэгдэж, Америктай адилхан байр суурьтай болж, хоёр талын хүчний ялгаа үндсэн  өөрчлөлт гарчээ. Үүний илрэлийг доорх гурван тал харуулна.  

Нэгд. Европын холбоо “даяаршил эрчтэй хөгжиж байвч  хагарч бутарсан байдал улам хүч авч байгаа өнөөгийн нөхцөл байдалд” дэлхийн  засаглалын “Төв, үлгэр жишээ” болно гэж илээр тунхаглажээ. Олон улсын  асуудлуудад Европын холбоо олон талт үзлийг баримтлан, Америкийн эсрэг зоригтой  дуугарч, хүйтэн дайны дараа АНУ хамгаас олон дайныг өдөөсөн гэж шүүмжлэн. 2003  онд Франц, Герман тэргүүлэн АНУ Иранд түрэмгийлэл явуулж байгааг эсэргүүцэж,  гадаад харилцааны дайн дэгдээсэн бол Америкийн тал “Сайн дурын холбоо”-г  байгуулан, Европын орнуудыг салгахаар оролджээ.  

Хоёрт. Европын холбоо НАТО шинэ нөхцөл байдалд  зохицох өөрчлөлт хийхийг шаардаж, Европын дуу хоолойг хүчтэй болгож, ОХУ-тай  тэмцэхийн зэрэгцээ Европын аюулгүй байдалд илүү хяналт тавих болов.  

Гуравт, Америк Европын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээний  бэрхшээлтэй асуудлыг одоод хүртэл шийдвэрлэж чадаагүй байсаар бөгөөд хоёр тал  ашиг сонирхлын төлөө сөргөлдөх нь хэвийн байдал болж  байна.

Гурав, Трампын бодлого  Америк Европын харилцааг уруудуулсан байна. Тушаалд орсон нэг жил гаруй  хугацаанд Трамп бүдүүлэг, бардам ганц талын үзлийг хэрэгжүүлж, Америкийн явцуу  ашиг сонирхол, байр сууриар олон улсын хамтын ажиллагааны хэвийн журмыг эвдэж,  Америк, Европ хоорондын өрсөлдөгч мөртөө холболдох харилцааг өөрчилсөн юм.  Нөгөө талаар, Трамп  Европыг Америкийн “Дайсан” болгон үзсэн нөхцөл байдалд Европын холбооны дарга  Жункер болон Америкийн ерөнхийлөгч Трампын худалдаа эдийн засгийн хамтын  ажиллагааны тухай тэмдэглэсэн мэдэгдэл нь зөвхөн “сайн сайхан хүсэл  мөрөөдөл”-ийг л харуулсан төдий болж, хоёр талын харилцааны үндэс суурь нь  хэлбэлзсэн чиг хандлагыг өөрчлөхийн аргагүй болжээ. Хууль тогтоох үйл явц нь  ээдрээтэй Европын холбоонд авч хэлбэл Европын холбооны дотооддоо гэрээг  тайлбарласан тухай санал зөрөөтэй байгаа бөгөөд хоёр талын одоод оршиж буй  худалдааны маргааныг мэдэгдэлд арилгаагүй, ирээдүйд тулгарах асуудлыг шийдвэрлэх  найдвартай төсөл бүр дурдаагүй юм.

Хамгийн гол нь Трампын дур  зоригоороо, урвамтгай зан чанар нь түүний гадаад харилцааны хэвийн байдал болж,  Европчуудын итгэл найдварыг олоход хэцүү байна. Аюулгүй байдал, дэлхийн  засаглал, эдийн засгийн хяналт зэрэг салбараас үзвэл, Америк Европын зөрчил бол  хоёр талын бүтцийн чанартай шарх, Трамп түүнийг засаж эдгээж чадахгүй юм.  

Их уншсан

холбоотой мэдээ