Төрийн зөвлөлийн гаалийн татвар тогтоох хороо Америкт үйлдвэрлэсэн зарим бараа бүтээгдэхүүнээс нэмэлт татвар авах шийдвэр гаргав

2018-08-03 21:07:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2018 оны 7-р сарын 11-ний өдөр Америкийн засгийн газар Хятадаас импортолж буй 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнээс 10 хувийн нэмэлт татвар хураана гэж мэдэгджээ. 8-р сарын 2-ны өдөр Америкийн худалдааны төлөөлөгч мэдэгдэл нийтэлж нэмэлт татварыг 10 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэжээ. Америкийн тал хоёр талын олон удааны зөвшилцлөөр бий болгосон хамтын ойлголтоос гажиж, худалдааны маргааныг дахин шат өгсүүлж, ДХБ-ын дүрмийг ноцтой зөрчиж, дэлхийн аж үйлдвэрийн гинж болон чөлөөт худалдааны системийг эвдэн, манай улсын олон ард түмний ашиг сонирхолд ихээхэн хохирол учруулж, түүнчлэн Америкийг багтаасан дэлхийн эдийн засгийн хөгжилд ч сөрөг үр нөлөө үзүүлж байна.

Америкийн талын эдгээр үйлдлээс болж Хятадын тал аргагүй хариу арга хэмжээ авч байна. “БНХАУ-ын гадаад худалдааны хууль”, “БНХАУ-ын импорт, экспортын татварын тогтоол” зэрэг хууль дүрэм болон Олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудыг үндэслэн Хятадын төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр төрийн зөвлөлийн гаалийн татвар тогтоох хорооноос Америкт үйлдвэрлэсэн 5207 төрлийн 60 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнээс 25 хувь, 20 хувь, 10 хувь, 5 хувь зэрэг адил бус хэмжээний нэмэлт татвар хураахаар шийджээ. Хэрвээ Америкийн тал үргэлжлэн ийм овортой байж, нэмэлт татварын арга хэмжээгээ хэрэгжүүлэх юм бол Хятадын тал ч нэмэлт татварын энэ шийдвэрээ хэрэгжүүлэх болно.

Хятадын тал нэмэлт татварын ийм шийдвэр гаргаж айгаа нь өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалан, хариу хориг арга хэмжээ авах аргаар худалдааны маргааныг улам хурцдуулахаас сэргийлж байгаа юм. Үүний зэрэгцээ холбогдох арга хэмжээ нь Хятадын дотоодын үйлдвэрлэл, хүмүүсийн амьжиргааны хэрэгцээнд аль болохоор бага үр нөлөө үзүүлэхийг хичээх болно. Энэ шийдвэр хэрэгжсэний дараа холбогдох байгууллага олон нийттэй хамтаар энэ арга хэмжээнд үнэлгээ хийж, уг шийдвэрийн манай улсын дотоодын үйлдвэрлэл, амьдралд үзүүлэх үр нөлөөг багасгах болно гэжээ.

Хятадын тал өөрийн тогтсон байрлуулалтаа мөрдөж, өөрчлөлт нээлтийн бодлогоо хөгжүүлэхийг гуйвшгүй баримтлан, эдийн засгийн даяаршлыг гуйвшгүй дэмжиж, чөлөөт худалдааны зарчим болон олон талт худалдааны механизмыг хамгаалан, дэлхийн хөгжлийг хүсэж буй бүх улс орнуудтай хамтаар хөгжиж, хөгжил цэцэглэлтээ хуваалцах болно.


Их уншсан

холбоотой мэдээ