Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын 7 форум болж байна

2018-08-04 17:51:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын 7 форум болж байна

Жүншинь агентлагийн мэдээ, “Их Түмэн санаачилга”-ын зүүн хойд Азийн аялал жуулчлалын 7-р форум 8-р сарын 3-нд Гирин мужийн Хүн Чүнь хотод боллоо. “Их Түмэн санаачилга”-ын талууд Зүүн Хойд Азид олон газар аялах хамтын цогц байгуулахаар ажил хэрэгчээр санал солилцсон байна.

“Их Түмэн санаачилга”-ыг НҮБ-ын Хөгжлийн программын газар үүсгэн байгуулж дэмжиж, Зүүн Хойд Азийн орон нутгийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байгууллага болно. Тэр нь гишүүн орнууд тэрчлэн орон нутгийн захиргааны бодлогын яриа хэлцлийг өргөтгөж, эдийн засаг худалдаа тэрчлэн хил дамнасан хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх зорилготой. БНХАУ, БНСУ, Монгол улс, ОХУ зэрэг нь бүгд уг байгууллагын гишүүн орон болох юм.

Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын 7 форум болж байна

Уг форум “нэг бүс нэг зам”-тай уялдан Зүүн Хойд Азийн олон газар аялах хамтын цогц байгуулах уриан дор “Их Түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын албаны хүн, холбогдох олон улсын аялал жуулчлалын байгууллагын эрдэмтэд тэрчлэн Зүүн Хойд Азийн олон орны холбогдох судалгааны байгууллага зэрэг 300 гаруй хүн хуралд оролцжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ