Саудын Араб, Канад хоорондын дипломат маргаан зохицуулагдаагүй байна

2018-08-09 14:30:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ сарын  8-нд Саудын Арабын Гадаад хэргийн сайд Абел  Ал-Жубеир хэлэхдээ,  Саудын Араб, Канад хоорондын дипломат маргаан зохицуулагдаагүй байна  гэжээ.
Тэрээр энэ өдөр  Риядад болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Канад ноцтой алдаа гаргасан, энэхүү алдаагаа залруулах хэрэгтэй. Хэрэв энэ асуудлыг зохицуулахгүй юм бол  Саудын Араб Канадад цаашид арга хэмжээ авахыг бодолцож байна гэжээ.  
3-нд,  Канадын гадаад хэргийн яам олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийж,  Саудын Арабын үүнээс өмнө баривчилсан  "эрх ашгаа хамгаалагчид"  нарт сэтгэл түгшиж буйгаа илэрхийлээд, эдгээр баривчилсан  хүмүүсийг даруй суллахыг Саудын Арабаас шаардсан байна.  Саудын Арабын гадаад хэргийн яам 6-ний үүрээр мэдэгдэл хийж, Канад Саудын Арабын  дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн зэмлээд, Канадаас Саудын Арабад  суугаа элчин сайдыг 24 цагийн дотор хил гарахыг шаардсан бөгөөд Саудын Арабаас  Канадад суугаа элчин сайдаа татан авахын зэрэгцээ Канадтай байх бий бүхий бизнес  худалдаа, хөрөнгө оруулалтын ажлаа царцаахаар шийджээ. Түүнчлэн Канадад албаны  шугамаар сурч байгаа оюутнууд, Канадад эмчлүүлж буй хүмүүсээ шилжүүлэн аваачиж,  Канад чиглэлийн нисэх онгоцыг зогсоохоо мэдэгджээ.  
6-нд, Канадын Гадаад хэргийн сайд хэлэхдээ, Канад  Саудын Арабад авч буй дипломат байр сууриа орхихгүй  юм гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ