Улаан загалмайн нийгэмлэгийн ажиллагаа болов

2018-08-09 14:52:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Улаан загалмайн нийгэмлэгийн ажиллагаа болов

Өвөр Монголын мэдээний сайтын мэдээ: Энэ сарын 6-нд ӨМӨЗО-ы Эрээн хотод "Тэнгэрийн элчийн аялал буюу зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслъя", "Гэгээн мэлмий аян" хэмээх хүмүүнлэгийн тусламжийн Монгол дахь ажиллагааг эхлүүлэх ёслол болов.

Улаан загалмайн нийгэмлэгийн ажиллагаа болов

Эхлүүлэх ёслолын хүрээнд, Хятад болон Монгол хоёр орны улаан загалмайн нийгэмлэг "Нэг бүс нэг зам Гэгээн мэлмий аян" хэмээх хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөний гэрээнд гарын үсэг зурж, "Гэгээн мэлмий аян", "Эрүүл зүрх" хэмээх Монгол дахь ажиллагааны эмчилгээний баг тусламжийн аянаа эхлэв. Уг төслийг эхлүүлсний дараа, ирэх 5 жилд ӨМӨЗО-ы эмчилгээний баг жил бүр Монгол улсад очиж, катарактаар өвчилсөн 100 өвчтөнд төлбөргүйгээр мэс засал хийн эмчлэх болно. Үүний зэрэгцээ ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэг "Тэнгэрийн элчийн аялал" -- зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах төлөвлөгөөг үргэлж хэрэгжүүлж, "нэг бүс нэг зам" дагуу хүмүүнлэгийн зориг санааг бадруулан сайн дурын үйлчилгээний хүрээнд олон улсын солилцоог гүнзгийрүүлж, хайрын аяныг эхлүүлэх юм байна.

Улаан загалмайн нийгэмлэгийн ажиллагаа болов

Улаан загалмайн нийгэмлэгийн ажиллагаа болов


 

Их уншсан

холбоотой мэдээ