Бээжин хотын уламжлалт биеийн тамир спортын наадам болно

2018-08-09 15:46:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

    Бээжин хотын үндэсний хэрэг эрхлэх зөвлөл, Бээжин хотын биеийн тамир  спортын газар, Бээжин хотын боловсролын зөвлөлөөс гол зохион байгуулж, Шижиншань  дүүргийн захиргаанаас хариуцан гүйцэтгэх Бээжин хотын үндэстний уламжлалт биеийн  тамир спортын X наадам 8-р сарын 18-23-нд Шижиншань дүүрэгт  болно. 
8-нд  уг наадмыг зохион байгуулах хорооны дэд захирал, нарийн бичгийн дарга,  Бээжин  хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн дэд дарга Фаньбао спортын наадмын бүх  байдлыг танилцуулж,  Шижиншань дүүргийн орлогч дарга Чэнь Тинтин наадмын  бэлтгэл ажлыг танилцуулсны дараа хамтдаа наадмын тэмдэг, маскотыг олон нийтэд  үзүүлж, наадмын албаны сайтыг ажиллуулав. 
 Бээжин хотын үндэстний  уламжлалт биеийн тамир спортын наадам 4 жилд нэг удаа зохиогддог бөгөөд 1985  оноос өнөөг хүртэл 9 удаагаа амжилттай зохион явуулж байна. Өнөөгийн байдлаар  үндэстний биеийн тамирын 100 гаруй спортын тоглоомуудыг илрүүлээд байгаа бөгөөд  30 гаруй спортын төрлийг албан ёсоор тогтоов. Наадамд Бээжин хотын харьяан дахь  16 дүүрэг шяний 22 үндэстний нийт 6000 гаруй хүн оролцоно. 
  Уг наадамд  тэмцээний 12 төрөл болон үзүүлбэр тоглолтын 6 төрөл багтаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ