АНУ-ын эдийн засаг олон асуудал дагуулж байна

2018-08-09 16:38:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын засгийн газар 8-р сарын 23-ны өдрөөс эхлэн Хятадаас импортолж буй 16 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар оногдуулахаар тогтож, Хятад улс өөрийн хууль ёсны эрх ашиг болон олон талт хуралдааны механизмыг хамгаалахын тулд аргагүйн эрхэнд хариу арга хэмжээ авч, Америкаас импортолж буй 16 тэрбум ам.доллар орчмын бараа бүтээгдэхүүнээс мөн адилхан 25 хувийн татвар хураах шийдвэр гаргажээ. АНУ-ын эдийн засгийг харахад их л хүчтэй байгаа шиг боловч гаднаа гяланцаг дотроо паланцаг болоод байгаа юм. Хятад, АНУ гэх дэлхийн хоёр том эдийн засгийн цогцын хооронд худалдааны маргаан үүсэж байгаа нь дэлхийн эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлэх болно гэж БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

“Жүн Ань Ил Бо” сонин: Америкийн засгийн газар асуудалд орооцолдохоороо эдийн засгийн амжилтаар ард иргэдээ хуурахыг оролддог. Гэвч тоо баримтаас үзэхэд Америкийн дотоодын эдийн засгийн үзүүлэлт маш сайн байгаа шиг боловч гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл байдал нь маш муу байгаа юм. 2016 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 486 тэрбум ам.доллар байсан бол 2017 онд гэхэд 40 хувиар буурч, 292 тэрбум ам.доллар болтлоо бууржээ.

“Кореан Ил Бо” сонин: АНУ-ын худалдааны ивээх үзэл улам хүчтэй болж байгаа нь дэлхийн хөрөнгийн зах зээлд томоохон цохилт болж болзошгүй юм.

БНСУ-ын эдийн засгийн тоймчдын үзэж байгаагаар,  АНУ-ын худалдааны ивээх үзэл 1987 онд болсон “Хар даваа гараг” шиг хөрөнгийн зах зээлийн сүйрэл дагуулж магадгүй. Шинь Юнг үнэт цаасны компанийн судлаач Ким Ха Кюн: Худалдааны ивээх үзэл Америкийн эдийн засгийн алдагдлыг багасгаж байгаа хэдий ч чөлөөт худалдаанаас авчрах ашгийг  боож, барааны өсөлтийг бий болгож мэдэх юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ