Хятадын 16 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж буйн цаад нууц

2018-08-09 17:11:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын 16 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж буйн цаад нууц

7-р сарын 6-наас   БНХАУ-аас импортолж буй 34 тэрбум ам долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд АНУ   25 хувийн татвар ногдуулж эхэлсний дараа Америкийн худалдааны төлөөлөгчийн алба   8-р сарын 7-ны өдөр БНХАУ-аас импортолж буй 16 тэрбум долларын үнэ бүхий бараа   бүтээгдэхүүнд АНУ 25 хувийн татвар ногдуулах жагсаалтаа нийтэлж, 8-р сарын   23-наас албан ёсоор татвар ногдуулж эхлэхээр болжээ. 8-нд, Хятадын худалдааны   яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Америк дотоодын хуулиа олон улсын хуулиас   дээгүүр үзэж байгаа нь хирээс даварсан хэрэг юм. Өөрийн хууль ёсны эрх ашиг,   олон талт худалдааны тогтолцоогоо хамгаалахын тулд Хятад улс хариу арга хэмжээ   авахаас өөр аргагүй байна, Хятад улс АНУ-аас импортолж буй 16 тэрбум ам.долларын   үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд адил хэмжээний 25 хувийн татвар ногдуулах шийдвэр   гаргаж, Америктай адил хугацаанд эхэлж хэрэгжүүлэх болно гэжээ.

Хятадын 16 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж буйн цаад нууц

Хятад улс энэ   удаа цөөн хэдэн үгээр хариу өгч, байр сууриа товч тодорхой, тайван тогтуун   илэрхийлжээ. 4 сар гаруйн хугацаанд Хятад улс Америкийн зарлаж байгаа арга   барилд эхнээсээ сэрэмжтэй хандаж, тасралтгүй дарамт үзүүлж байгаад гайхахаа   больсон. Америк худалдааны дайныг улам хурцатгаж буйд Хятад улс "Худалдааны дайн   өдөөх сонирхолгүй, дайнаас сүрдэхгүй, аргагүйн эрхэнд дайн хийхэд бэлэн байх"   зарчмыг баримталж, өөрчлөлт нээлтээ улам илүү гүнзгийрүүлэн, өөрийн хөгжилдөө   илүү анхаарал хандуулах болно гэжээ.

Америк   худалдааны дайныг өдөөсний нэг шалтгаан бол "Америкийн үндэсний аюулгүй   байдал"-даа санаа зовж, үйлдвэрлэлийн салбарыг Америкт татаж, Америкчуудад илүү   олон ажлын байр хангах гэсэн явдал юм, гэтэл бодит үр дүн нь олны хөх инээдийг   хүргэж байна.

Хятадын 16 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж буйн цаад нууц

Энэ удаагийн   Хятадын 16 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний жагсаалтаар жишээлэхэд,   Америкийн худалдааны төлөөлөгчдийн алба ойрд тусгай татвараа нэмэгдүүлэх эсэх   асуудлаар сонсгол хурал хийж, хуралд химийн, цахим худалдаа, нарны энерги зэрэг   салбарын 82 төлөөлөгч үг хэлсэн байна. Тэд бүгд татвар нэмэгдүүлсний дараа аж   ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, улмаар ажилтнаа алдаж,   эцсийн эцэст Америкийн эдийн засгийг хохироож, зарим дунд жижиг аж ахуйн нэгжүүд   аргагүйн эрхэнд үүдээ хаах болно гэцгээжээ. Хуралд оролцсон төлөөлөгчдөөс 6 хүн   татвар нэмэгдүүлэхийг дэмжсэн нь нийт тооны 7 хувийг л эзэлсэн байна.

Америкийн   засгийн газар татвараа нэмж байгаа нь Хятадын хөгжилд тушаа болж, өнөөгийн байр   сууриа хамгаалахаас гадна өөр нэгэн санаа нуугдаж байна. “Нью Йорк таймс   сонин”-д мэдээлснээр, энэ жилийн 5-р сараас нааш АНУ-ын худалдааны яам аж ахуйн   нэгжүүдийн ирүүлсэн ган бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх 200 мянга гаруй   хүсэлтийг хүлээн авсан боловч ямар ч зөвшөөрөл олгоогүй. Америкийн дотоодын хоёр   том гангийн үйлдвэр үндэсний аюулгүй байдлыг хамгаалан, дотоодын гангийн   үйлдвэрлэлийг дэмжих нэрээр засгийн газартаа туслан олон компанийн татварыг   бууруулах хүсэлтээс татгалзахад хүргэсэн гэжээ.

Хятадын 16 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж буйн цаад нууц

Мэдээлэлд   хэлэхдээ: Америкийн засгийн газрын холбогдох удирдлага нар ган бүтээгдэхүүний   салбартай нягт холбоотой юм. АНУ-ын Худалдааны сайд Росе гэхэд өмнө нь хэд хэдэн   гангийн үйлдвэрт ажиллуулж байжээ. АНУ-ын худалдааны төлөөлөгч Лайтхизер өмнө нь   хувийн хуульч байхад үйлчлүүлэгч нь Америкийн гангийн үйлдвэр болон холбоотой   ган бүтээгдэхүүний компаниуд байв. Цагаан ордны худалдааны зөвлөлийн дарга   Наварро Хятадын тухай баримтат кино хийхэд Америкийн хоёрдугаар том гангийн   үйлдвэр 1 сая ам.доллараар ивээн тэтгэсэн гэжээ.

Нэмэлт татвар   хураах нь Америкийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалж чадах уу гэдэгт АНУ-ын   засгийн газрынхан эргэлзэж магадгүй, гэвч нэмэлт татвар өөрт нь ашигтай гэдгийг   тэд тодорхой мэдэж байна. Тийм учраас тэд Америкийн аж ахуйн нэгжүүд болон   хэрэглэгчдийн эрх ашгийг уландаа гишгэж байна.

Хятадын 16 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж буйн цаад нууц

Сүүлийн өдрүүдэд   Америкийн дотоодод таагүй мэдээлэл олон болж байна. Америкийн Элемент электроник   компани 6-ны өдөр мэдэгдэл гаргаж, хоёр сарын дараа Өмнөд Каролина муж дахь   телевизорын үйлдвэрээ хаах болсноо зарлажээ. Өмнө нь энэ үйлдвэр ажилчны   цомхтгол хийж байсан бол одоо үйлдвэрээ хаах болсны шалтгаан нь “Хятадаас   импортолж буй бараа бүтээгдэхүүн, тэр дундаа телевизорын сэлбэг тоногт нэмэлт   татвар оногдуулсан”-с болжээ.

Америк хэрвээ   автомашинаас гаалийн 25 хувийн татвар нэмж татах юм бол тус орны 195 мянган   ажилчин 1-3 жилийн дотор ажилгүйднэ. Хэрвээ бусад орон хариу арга хэмжээ авах юм   бол Америкийн 624 мянган ажлын байр устах тухай Петерсоны олон улсын эдийн   засгийн хүрээлэнгийн тоо баримтад харууллаа.

АНУ-ын Атлант   хотын Холбооны нөөцийн банкны 7-нд нийтэлсэн шалгалтын тайлангаас үзэхэд,   гаалийн татвар нэмэгдэхийн улмаас Америкийн аж ахуйн нэгжийн 1/5-д нь дахин   үнэлгээ хийх юм уу, хөрөнгө оруулах төлөвлөгөөг хойшлуулах, эсвэл цуцлах   шаардлага гарчээ. Өдгөө худалдааны маргаан нь Америкийн аж ахуйн нэгжийн хөрөнгө   оруулалт татахад сөргөөр нөлөөлж эхэлсэн бөгөөд голдуу боловсруулах аж   үйлдвэрийн салбарт төвлөрч байна. Энэхүү нөхцөл байдал цаашид үргэлжлэх юм бол   тус орны аж ахуйн нэгж гадаадын хөрөнгийг татахад үргэлжлэн маш сөрөг нөлөө   учруулах болно гэдгийг уг банк мөн сэрэмжлүүлжээ.

Америкийн   дотоодын хэрэглээний зах зээл дэх Кока-кола, гэр машин, хүүхдийн тоглоом, хувцас   засал зэргийн үнэ ханш нь “үндэсний аюулгүй” гэдгийн нөлөөгөөр огцом өсөж байна.   Хятад улсаас импортлох 16 тэрбум ам долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс   гаалийн 25 хувийн татвар нэмж татахаа Америкийн засгийн газар мэдэгдсэний дараа,   “энэ нь дотоодын зах зээлийн бараа бүтээгдэхүүний үнийг 25 хувиар өсгөнө гэсэн   үг. Энэхүү дарамт нь Хятадын бараа бүтээгдэхүүнийг түлхүү ашигладаг орлого   багатай хүмүүст илүү ногдоно” гэж тус орны сүлжээ ашиглагчид бичсэн байна.   Америкийн засгийн газрын худалдааны бодлого нь өнгөрч зууны 80-аад оны үеийн   гайтай бодлогыг давтаж байгаа бөгөөд 30 жилийн өмнөхтэй адилаар дотоодын   хэрэглэгчид хамгийн том хохирогч болох болно гэдгийг Меррилл Линч банк сүүлийн   үеийн тайландаа бичжээ.

Их уншсан

холбоотой мэдээ