Хятадын бизнесийн орчин үргэлжлэн сайжирч байна

2018-08-09 17:32:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америк, Япон   зэрэг улс орноос Хятадад ажил төрөл эрхэлж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж   ахуйн нэгжүүдийн холбогдох зүтгэлтэн саяхан сэтгүүлчдэд тусгай ярилцлага   өгөхдөө, сүүлийн жилүүдээс Хятад улс бизнесийн орчноо үргэлжлэн сайжруулж,   бизнесийн татварыг нэмүү өртгийн албан татвар болгон өөрчлөх, гаалийн   бүрдүүлэлтийн интегралчлал, үндэсний татвар хураамж болон орон нутгийн татвар   хураамжийг нэгтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр, аж ахуйн нэгжүүдийн   зардлыг бууруулж, үр ашгийг цаашид нэмэгдүүлж чадсан байна гэж үзсэн байна.   Түүнчлэн аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийн хөгжлийн хэтийн төлөвт өөдрөг байр   суурьтай байна хэмээн Хятад дахь гадаадын аж ахуйн нэгжийн холбогдох   хариуцлагатан илэрхийлжээ.

Дэлхийн топ 500   компани болох Америкийн Cisco компани бол дэлхийд тэргүүлэх интернет сүлжээний   төслийг зохицуулахад үйлчилгээ үзүүлэгч компани юм, сүүлийн жилүүдээс, Хятад улс   Cisco компанийг оролцуулсан маш олон гадаадын аж ахуйн нэгж Хятадад ажил төрөл   эрхлэхийг дэмжин бизнесийн орчноо үргэлжлэн сайжруулж байна. 1998 онд Бээжинд   үйл ажиллагаа явуулж эхэлснээс өнөөг хүртэл Cisco компани Хятадад нийт 30 гуруй   салбар байгуулж, Шанхай, Бээжин, Шэньжэнь, Ханжөү зэрэг газруудад урьд хожид   судалгааны төв байгуулсан байна.

Cisco шинжлэх   ухаан технологийн компанийн татварын ажил хариуцсан ахлах менежер Жан Жинь   сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятадын хэрэгжүүлж байгаа үндэсний татвар болон орон   нутгийн татвар хураамжийг нэгтгэж, бизнесийн татварыг нэмүү өртгийн албан татвар   болгон өөрчлөх, гаалийн бүрдүүлэлтийн интегралчлал зэрэг өөрчлөлтийн арга хэмжээ   нь аж ахуйн нэгжүүдийн зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалж чадсан   гэжээ. Тэрээр, Одоо, засгийг цомхотгон эрхийг доот шатанд шилжүүлэх, удирдлагыг   нэгтгэх, үйлчилгээг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлсний дараа, маш олон   татварын ажил төрөл нь зөвшөөрлийн явцаасаа бүртгэлийн явц болгон өөрчлөгдөж,   үйл явц ил тод болсон байна гэжээ.  

“Ренесас”   электроник бол Японы хагас дамжуулагч үйлдвэрлэгч хамгийн нэр нөлөө бүхий аж   ахуйн нэгжийн нэг бөгөөд түүний Хятадын Бээжин хот дахь охин компани нь сүүлийн   20 гаруй жилийн хөгжлөөр дамжин одоо жилд 2 тэрбум 500 сая юанийн өртөг бүхий   700 сая ширхэг хагас дамжуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. “Ренесас”   электроникийн Бээжин дэх охин компанийн санхүүгийн хэлтсийн менежер Хуан Жигань   хэлэхдээ: “Онцгойлон 2012 онд ХКН-ын 18-р хурал хуралдсаны дараа аж ахуйн   нэгжүүд бүгд л нэгэн сэтгэлээр бизнесийн тухайлсан ажилдаа зүтгэж, бизнес   эрхлэлтийн харилцаа холбоог зохицуулахад олон цаг гарздуулж зарцуулах   шаардлагагүй болсон. Одоо бид компаниасаа гаралгүйгээр бүх бичиг баримтыг   интернетээр бүрдүүлж, бүгд л нэг цонхны үйлчилгээгээр явагдах болсон. Бид бизнес   эрхлэлтийн тусгай зөвшөөрлөө өөрчлөхөд хүртэл бичиг баримт, материалаа бүрдүүлэн   өгч, ажлын 5 хоногийн дотор шинэ зөвшөөрлөө авч байна” гэжээ.

Сүүлийн жилүүдэд   Хятад улс татварыг бууруулж зардлыг багасгах арга хэмжээ хэрэгжүүлснээр Хятад   дахь гадаадын аж ахуйн нэгжүүд багагүй ашиг хүртэж байна. AMD ХХК-ын Хятад дахь   компанийн татварын алба хариуцсан захирал хатагтай Жао Хуй сурвалжлагчид   хэлэхдээ, өнгөрсөнтэй харьцуулбал өнөөгийн аж ахуйн нэгжийн татвар хураамж улам   зүй ёсны, хол бага болсон гэв.

"Өдгөө ажил   эрхлэлтийн татварыг чөлөөлж, нэмүү өртгийн татварын гинжин холбоосыг   нэвтрүүлснээр татвар давтаж хураах байдал үгүй болжээ, энэ нь аж ахуйн нэгжийн   хувьд маш ач холбогдолтой юм."

Дэлхийн банкны   сүүлийн үед нийтэлсэн "2018 дэлхийн худалдааны орчны тайлан"-д харуулснаар,   Хятадын эх газрын худалдааны хялбар байх хэмжээ 78-р байранд жагсаагдаж, "аж   ахуйн нэгжийг бүртгүүлэхэд дөхөм байх хэмжээ" 34-н байраар дээшлэв. Хятадын   Худалдааны яамны бүртгэлээр, энэ оны эхний хагаст Хятад улс гадаадын хөрөнгө   оруулалттай 30 мянган аж ахуйн нэгжийг шинээр бүртгүүлж, 68 тэрбум ам долларын   гадаад хөрөнгийг бодитой ашигласан нь өнгөрсөн жилийнхээс 4.1 хувиар   нэмэгдэв.

Ирээдүйн тухай   төсөөлөхөд, Хятадын зах зээлийн хөгжлийн нөөц хүчинд итгэлтэй байж, Хятад дахь   ажиллагаагаа цаашид өргөтгөнө гэж аж ахуйн холбогдох албан хариуцлагатан хэлж   байлаа.

Их уншсан

холбоотой мэдээ