Газын зурваст гал зогсохоо мэдэгдэв

Д.Хүчитбаатар 2018-08-10 09:44:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Газын зурваст гал зогсооно, гэвч зэвсэгт мөргөлдөөнийг эцэслүүлэх  эсэх нь Израилийн талын дараачийн алхмын үйл ажиллагаанаас шалтгаална гэж Газын  зурвас дахь Палестины зэвсэгт бүлэглэлүүд 9-ний өдөр мэдэгджээ.  

Палестины ерөнхийлөгчийн ордны мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлд,  Израилийн Газрын зурвас дахь ажиллагаа “шат өгсөх”-ийг хориглохын төлөө  ерөнхийлөгч Аббас холбогдох талуудтай яаралтай холбоо барьж, олон улсын хамтын  нийгэмлэг шуурхай оролцоо хийхийг уриалж байна гэжээ. 

НҮБ-ын Дундад дорнодын энхийн үйл явцын тусгай зохицуулагч Николай  Младенов 9-нд мэдэгдэл нийтэлж, хэрвээ өнөөгийн мөргөлдөөнийг даруй хориглон  зогсоохгүй юм бол нөхцөл байдал маш түргэн хурцдах болно. НҮБ, Египет болон  бусад холбогдох талууд маш их хүчин чармайлт гарган, байдлыг тогтоон барихын  тулд хичээн ажиллаж байна гэв.

Их уншсан

холбоотой мэдээ