Дайныг эцэслүүлэх тунхаг бол Солонгосын хойгийг энх тайван тогтвортой байлгах эхний алхам гэв
Солонгосын “Нодон синмун сонин” 9-ний өдөр тоймчийн өгүүлэл нийтэлж, дайныг эцэслүүлэх тунхаг нийтлүүлэх бол Солонгосын хойгийг энх тайван тогтвортой байлгах эхний алхам бөгөөд цаг үеийн шаардлага юм. “Одоо БНАСАУ, АНУ дайныг эцэслүүлэх тунхаг нийтлэх цаг нь болж байна” гэжээ.
Тус өгүүлэлд: Өнгөрсөн зууны 50-аад оны Солонгосын дайны улмаас БНАСАУ, АНУ хамгийн их дайгнасан орон болсон юм. Дайн зогсоох гэрээнд гарын үсэг зурж, дайны гал зогссон боловч хоёр орон техникийн хувьд мөн л дайны байдалд байгаа учраас БНАСАУ, АНУ-ын үл итгэлцсэн, дайсагнасан харилцаа үргэлжилсээр иржээ. БНАСАУ, АНУ-ын удирдагч Сингапурт хоёр талын дайсагнах харилцааг эцэслүүлж, Солонгосын хойг болон дэлхий дахиныг энх тайван, тогтвортой байлгах агуу их хүсэл зорилтоо биелүүлэхийн төлөө хэлэлцээ хийсэн юм.БНАСАУ, АНУ одоо дайныг эцэслүүлэхээ тунхаглах цаг нь боллоо гэжээ.
Дайныг эцэслүүлэхээ тунхаглах бол Солонгосын хойгийг энх тайван тогтвортой байлгахын эхний алхам юм. Хэрэв дайныг эцэслүүлэх тунхаг нийтэлж, БНАСАУ, АНУ-ын цэрэг армийн сөргөлдсөн байдлыг эцэслүүлэх юм бол итгэлцлийг буй болгоход ашигтай нөхцөл бүрдэнэ гэжээ. Сарантуяа