Нагасаки атомын бөмбөгийн дайралтад өртсөн 73 дахь жил тохиож байна

2018-08-10 10:31:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Японы Нагасаки хот энэ сарын 9-нд энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд  атомын бөмбөгийн дайралтад өртсөн 73 жилийн ойн арга хэмжээ зохиолоо. Японы  ерөнхий сайд Шинзо Абе болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш уг  арга хэмжээнд оролцож, атомын бөмбөгийн дайралтад амь үрэгдэгсдийн ар гэр төрөл  төрөгсөд, Нагасаки хотын иргэд, олон улсын байгууллага жич 71 орны төлөөлөгч  зэрэг 5000 гаруй хүн арга хэмжээнд оролцлоо.

Шинзо Абе хэлсэн үгэндээ Японы цөмийн зэвсэггүй байх гурван зарчмыг  баримтална гэж дахин нотоллоо.

Гуттериш, олон улсын хамтын нийгэмлэг хамтаар чармайж, Японд цөмийг  зэвсэггүй болгох зорилтыг эртхэн биелүүлэхийг уриаллаа. Энэ бол НҮБ-ын ерөнхий  нарийн бичгийн дарга анх удаагаа Нагасаки атомын бөмбөгийн дайралтад өртсөний  ойн арга хэмжээнд оролцож байгаа болно.

Нагасаки хотын дарга Таүе Томихиса Нагасаки хотын энх тайвны тунхгийг  уншихдаа үндсэн хуулийн үзэл санааг цаашид өвлөхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.  

Мөн өдөр олон нийтийн байгууллагууд дайныг эсэргүүцэх энх тайвны уриа  лоозон өргөн энх тайвны цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо жагслаа. Баатар  орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ