​ОХУ АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барина гэв

2018-08-10 10:39:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-ний өдөр ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захаров: АНУ-ын  боловсруулж буй ОХУ-д чиглүүлсэн хориг арга хэмжээний дагуу ОХУ түүнтэй тэнцсэн  хариу арга хэмжээг судална гэжээ.

Тэрээр мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд: АНУ-ын хэрэгжүүлэх гэж  буй хориг арга хэмжээний дагуу, Орос хариу бодлого судалж байна. Орост ямар  хэлбэрийн хориг тавибал мөн тийм хэлбэрээр хариу барина. Биохимийн зэвсэг  ашигласан байж болзошгүй хэмээх шалтгаар АНУ, ОХУ-д хориг арга хэмжээ авах бол  “ямар ч үндэслэлгүй” юм, үүний зэрэгцээ АНУ-ын засгийн газар ОХУ, АНУ-ын  харилцааг сайжруулахаар чармайна гэж байгаа нь “улайм цайм хууран мэхэлж буй”  явдал юм. АНУ ОХУ-д хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээ бол ОХУ-ын тагнуулын  байгууллагад ажиллаж байсан Сергей Скрипал охинтойгоо Их Британид хордлого авсан  хэрэгт шууд чиглэгдэж байгаа юм. Орос Америкийн харилцааг гааруулах ямарваа  ажиллагааг ОХУ дэмжихгүй гэжээ.

8-ны өдөр АНУ-ын төрийн департамент: ОХУ-ын тагнуулын байгууллагад  ажиллаж байсан Сергей Скрипал охинтойгоо Их Британид хордлого авсан хэргийн  улмаас ОХУ-д хориг арга хэмжээ авна, холбогдох хориг арга хэмжээ 8-р сарын 22-ны  үеэр хүчинтэй болно гэж мэдэгджээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ