Японы эдийн засаг хоёрдугаар улиралд сэргэж эхэллээ

2018-08-10 16:24:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Японы сайд нарын танхимын 10-нд нийтэлсэн анхны бүртгэлээс үзвэл, 2018 оны хоёрдугаар улиралд Японы ДНБ 1.9 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Японы эдийн засаг нэгдүгээр улиралд буурч байснаас сэргэж эхэлснийг харуулж байна.

Хоёрдугаар улиралд ДНБ улирлын чанартай зохицуулалт хийсний дараа нэгдүгээр улирлынхаас 0.5 хувиар нэмэгджээ. Хоёрдугаар улиралд Японы эдийн засаг зах зээлийн төсөөллөөс сайн байгаа нь аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт болон хувь хүний хэрэглээний нэмэгдлээс болсон юм. Хоёрдугаар улиралд аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмждөө хөрөнгө оруулалт хийсэн хэмжээ нэгдүгээр улирлынхаас 1.3 хувь нэмэгдэн үргэлжлэн 7 улирал дараалан нэмэгдсэн байна. Хувь хүний хэрэглээ нэгдүгээр улирлынхаас 0.7 хувь нэмэгдсэн байна. нэгдүгээр улиралд харин буурч байсан байна. Гэрэлт орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ