Хятадын шуудан “нэг бүс нэг зам”-ын агаарын коридор байгуулж байна

2018-08-10 16:50:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлсэн 5 жилийн турш, Хятад улс болон даян дэлхийн улс орнууд хоорондын эдийн засаг, худалдааны харилцаа тасралтгүй эрчимжиж, Хятадын бараа бүтээгдэхүүн агаарын тээврээр дэлхийн өнцөг булан бүрд хүрч, олон улсын бараа бүтээгдэхүүн ч Хятад улсад олноор орж ирснээр шуудангийн салбарын агаарын тээврийн хөгжлийг хүчтэй ахиулж, Хятад улсын гадаадад бүх талаар нээлттэй хөгжих шинэ төлөв тогтооход шуудангийн салбарын оролцоо, үүргийг улам сайн бадруулсан байна. 


 

8-р сарын 11-нд, Хятад улсын тив алсалсан ачаа тээвэрлэлтийн агаарын анхны маршрут буюу Хятадын Жэжян муж-Шинэ Сибирь чиглэлийн маршрутыг ажиллуулсны нэг жилийн ой тохиосон бол энэхүү маршрутыг нь одоо болтол нийт 152 удаагийн нислэг үйлдэж, нийт 17 сая 640 мянган ширхэг ачаа бараа тээвэрлэсэн аж. Хятадын буухиа шуудангийн ложистик компанийн Жэжян муж дахь охин компанийн албан тушаалтан Хү Жаншэн танилцуулахдаа, энэхүү агаарын тээврийн маршрутыг ажиллуулснаар үйлчлүүлэгчдэд маш хялбар дөхөм үйлчилгээ хангасан. Ерөөс илгээмжийг Жэжян мужаас ОХУ-д хүргэхэд өмнө нь 20 гаруй хоног зарцуулдаг байсныг нэг долоо хоног болгон богиносгосон гэжээ.

 

Нэг жилийн туршид Жэжян муж-Шинэ Сибирь чиглэлийн маршрут нь Хятадын Жэжян мужаас үндэстэн дамнан ОХУ-д бараа бүтээгдэхүүн экспортлохыг эрчтэй ахиулсан байна. Багцаагаар энэхүү маршрутаар дамжин Жэжян муж нь 265 сая ам долларын өртөг бүхий цахим бизнесийн захиалга авч гүйцэтгэжээ. Жэжян мужийн Шуудангийн ажил төрлийг удирдах газрын орлогч дарга Ван Дэбэнь, ирээдүйд бид улам олон үндэстэн дамнасан агаарын тээврийн маршрут ажиллуулах болно гэв. Тэрээр: “Дараагийн алхамд манай муж  олон улсын агаарын ачаа тээвэрлэлтийн маршрутыг зах зээлийн журмын дагуу, мэргэжлийн түвшинд байнгын тогтмол загвараар хөгжүүлэх болно. Одоогоор нэгэнт ажиллуулсан маршрутаас гадна, “Шүнь Фэн” зэрэг буухиа шуудангийн компани Ханжөү-Америк тив чиглэлийн маршрутыг лхагва гараг болгонд ажиллуулах, Нинбөгийн Лишэ онгоцны буудал, И-үгийн онгоцны буудал зах зээлийн эрэлт шаардлагын дагуу олон улсын маршрут ажиллуулахыг дэмжиж ажиллана” гэв. 


 

2013 онд “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг дурдсанаас хойш, уламжлалт худалдааны хэлбэрийг өөрчлөн сайжруулж, бага хэмжээгээр олон удаа захиалах тохиолдол улам илүү болж, хил дамнасан цахим худалдаа хурдтай хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор Хятад улсыг дэлхий дахинтай холбосон “Агаарын агуулах”, “Агаарын зам” улам олон болж, хил дамнасан буухиа шуудангийн салбар хурдтай хөгжсөн юм. Тоо баримтаас үзвэл, 2016 онд 4 сая ширхэг илгээмжийг Хятад улсаас Казахстанд илгээж, 2017 онд Хятад улсаар гол болгосон Азийн орнуудаас Швейцарт өдөрт 45 мянган илгээмжийг илгээжээ.

“Хятадын илгээмж” дэлхий дахиныг зорихын зэрэгцээ гадаадын бараа бүтээгдэхүүнүүд ч энэ “агаарын зам”-аар Хятад улсад орж ирж байна. Хятадын шуудангийн буухиа шуудангийн ложистик хувьцаат хязгаарлагдмал компанийн Жэжян дэх охин  компанийн захирал Жү Жан-Яо:“Агаарын тээврийн нисэх онгоцны буцах нислэгийн хоосон суудлыг ашиглан, Оросоос бараа бүтээгдэхүүн импортлох ажлыг хийж байна. Одоохондоо оруулж буй илгээмж тийм олон биш боловч Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үнэ ханш нь хямд бөгөөд чансаа сайтай учраас Хятадын хэрэглэгчдэд анх таалагдаж, цаашдын хөгжлийн боломж ихтэй байна. Агаарын нислэгт чансаа сайтай барааг импортолж экспортлох олон улсын худалдаа, импорт экспортыг зэрэг хөгжүүлэх олон улсын хөрөнгө оруулалтын төлөв байдлыг бий болгохоор хичээн ажиллаж байна. ”гэжээ.

Хятадын шуудан ирээдүйд “нэг бүс нэг зам”-ын холбогдох орнуудтай хамтран ажиллаж, буухиа шуудангийн агаарын тээврийг улмаар сайжруулан, “нэг бүс нэг зам”-ын холбогдох орон хоорондын илгээлтийн сүлжээг бүрдүүлж, энгийн шуудан, буухиа шуудангийн улс орныг холбох үүргийг гүйцэтгэж, Хятад улсыг бүх талаар нээлттэй болгох шинэ төлөв байдалд үйлчлэх болно.


 

Их уншсан

холбоотой мэдээ