Фүжянь мужийн “нэг бүс нэг зам” дагуу орнуудтай хийсэн худалдаа 15.9 хувиар нэмэгджээ

Д.Хүчитбаатар 2018-08-10 17:01:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны 1-6-р саруудад, Хятадын Фүжянь мужийн “нэг бүс нэг зам”  дагуу орон, бүс нутагтай хийсэн импорт, экспортын худалдааны нийт хэмжээ 195  тэрбум 370 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.9 хувиар нэмэгдсэн  аж.  

Үүнд, Фүжянь мужаас “нэг бүс нэг зам” дагуу орон, бүс нутагт 114  тэрбум 900 сая юанийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн экспортолсон нь мөн  үеийнхээс 9.1 хувиар нэмэгдэн, импортын нийт хэмжээ нь 80 тэрбум 470 сая юаньд  хүрч, 27.3 хувиар өссөн байна. Түүнчлэн “нэг бүс нэг зам” дагуу улс орон, бүс  нутгийн хөрөнгө оруулалттайгаар Фүжянь мужид энэ оны эхний хагаст 81 аж ахуйн  нэгж байгуулагдан, хамтын ажиллагааны гэрээний дагуу татсан гадаад хөрөнгийн  хэмжээ 1 тэрбум 50 сая ам долларт хүрсэн нь мөн үеийн 5.4 дахинтай тэнцэж,  бодиттойгоор ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 856 тэрбум 800 сая ам долларт  хүрч, мөн үеийнхээсээ 80 гаруй хувиар багассан байна.

1-6-р саруудад, Фүжянь мужийн гадаад худалдааны импорт, экспортын  нийт хэмжээ нь 598 тэрбум 560 сая юань бол “нэг бүс нэг зам” дагуу улс орон, бүс  нутагтай хийсэн импорт, экспортын худалдаа нь үүний 32.6 хувийг эзэлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ