60 хувь бол Америк өрсөлдөгчдөө чиглүүлсэн улаан шугам юм

2018-08-10 18:26:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

60 хувь бол Америк өрсөлдөгчдөө чиглүүлсэн улаан шугам юм

Энэ долоо хоногт Америк Хятад хоёр орон 16 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнээсээ харилцан 25 хувийн гаалийн татвар нэмж хураах жагсаалт нийтэлж, 8-р сарын 23-наас хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэв. Америкийн тал өдөөж, Хятад улс аргагүйн эрхээр хариу барьж, хоёр талаараа харилцан 50 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах худалдааны дайн ийнхүү хийж эхэлсэн байна. 

Америкийн энэ удаагийн Хятадад чиглүүлсэн гаалийн татварын бодлогыг өнгөн талаас харахад Америк Хятадын “шударга бус худалдаа”-г шийдвэрлэхийн төлөөлөх Америкийн дотоодын улс төрийн шаардлагаас болсон гэдэг боловч түүний урт хугацааны гүн давхарга дахь стратегийн зорилт нь ил тод харагдана, тухайлбал Америк хурдтай хөгжиж буй өрсөлдөгчөө дарж хязгаарлан, ам.долларын жанжлах эрхийг үргэлжлэн хамгаалж, олон талт дэг журмыг удирдан, эдийн засгийн хамгийн их ашиг олохын төлөө юм.

АНУ байгуулаад зөвхөн хоёр зуу гаруй жил л болж байна. Түүхээс харахад тэд өрсөлдөгчөө маш амархан хязгаарласаар ирсэн гэж хэлж болох юм. Өнгөрсөн зуунд Америк хоёр удаа өрсөлдөгчдөө гүйцэгдэхээс түгшиж байжээ. Анхны удаа нь Зөвлөл Холбоот Улсын ДНБ Америкийн ДНБ-ий 60 хувиас давсанд Америк ЗХУ-ад хязгаарлах бодлогоо эрчимжүүлсэн юм. Үүний зэрэгцээ ЗХУ ч ноцтой буруу сонголт хийсний дүнд задарчээ. Хоёрдугаар удаа нь Японы ДНБ нэгэн үе Америкийн ДНБ-ий 60 хувийг давсанд Америк сэрэмжтэй болж, Японыг албадан “Plaza Accord” гэрээнд гарын үсэг зурж, иений ханшийг өсгөсөн юм. Үүний дээр Японы засгийн газар байдлыг буруугаар ойлгож, чөлөөтэй валют, санхүүгийн бодлого хэрэгжүүлэн, их хэмжээний хөрөнгийг биржийн зах, газар эдэлбэрийн захад оруулж, эдийн засгийн хөөсөнцөр замхарсны дараа Япон “Алдагдалтай 20 жил”-д орсон юм. 

Үүнээс харахад Америкийн хувьд ДНБ-ных нь 60% бол улаан шугам юм. Хэн энэ шугамаас давбал Америк түүнтэй хайр найргүй данс боддог болно. Энэ нь үзэл ухамсар, улс төрийн тогтолцоо юм уу хувиа бодож довоо шарлуулах зэрэгтэй падгүй юм. 

Тэгвэл Америк ямар аргаар өрсөлдөгчөө дарамталдаг вэ? Япон Америкийн худалдааны дайнаар жишээлж болох юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон гадаадад зориулалттай эдийн засаг хөгжүүлсэн. 1965 онд Япон Америк хоёр орны худалдаа анх удаа Японд ашигтай гарч, 1994 гэхэд энэ ашиг нь 65 тэрбум ам долларт хүрч, Америкийн худалдааны нийт алдагдлын 43.16%-тай тэнцжээ. Японы эдийн засгийн нийт хэмжээ цаашид нэмэгдсээр 1972 он гэхэд ДНБ нь дэлхийд 2-р байр эзэлжээ. 1992 онд Америкийн ДНБ-ны 60%-д хүрч, 1995 онд 71.1%-д хүрчээ. 

Ийм нөхцөлд Японы нэхмэл бараа, хар төмөрлөг, гэр ахуйн цахилгаан бараа, авто машин, электрон бараа, хагас дамжуулагч зэрэг ажил төрөл урьд хожид Японы Америкийн худалдааны дайнд өртөж, Америкийн Японд авсан хориг арга хэмжээ Японы аж үйлдвэрийн бүтэц сайжрахыг дагалдан шат өгсөж, дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн авто машины болон хагас дамжуулагчийн ажил төрөлд чиглэх болсон юм. 1989 он гэхэд Америкийн худалдааны төлөөлөгч Японд 301 заалтын дагуу 24 шалгалт хийсний олонх нь энэ хоёр салбарт төвлөрчээ. Америктай эвлэрэхийн тулд Япон аргагүй эрхэнд төлбөр төлж, Америкт үйлдвэр байгуулан, экспортын хэмжээгээ сайн дураасаа хязгаарлаж, үйлдвэрлэлийн илүүдэл чадавхыг багасгах зэрэг арга хэмжээ авсан юм. 

Гэвч худалдааны дайн Японы аж үйлдвэрийн өрсөлдөх хүчийг сулруулж чадсангүй. Иймээс АНУ-ын худалдааны алдагдал үргэлжлэн өргөжих нөхцөлд Японы өрсөлдөх хүчийг үргэлжлэн сулруулахаар оролдсон байна. 1985 онд Америкийн зөвшөөрөлтэйгөөр "Plaza Accord" гэрээ байгуулж, Япон иений үнэ ихээр өсч, 1988 он хүрэхэд Японы Америктай хийх худалдааны ашиг багасч эхэлсэн байна. Гэвч хоёр жилийн дараа, Японы ашиг дахин ихэссэн байна. АНУ олон улсын үйлдвэрлэлийн хуваарилалтыг зохицуулж чадаагүй, өөрийн аж үйлдвэрийн доголдолтой тал, хадгаламж бага зэрэг үндсэн асуудлаа зохицуулж чадаагүй учир Америк Японы худалдааны тэнцүүргүй байдлыг өөрчилж чадахгүй юм.

2014 онд Хятадын ДНБ анх удаа Америкийн ДНБ-ийн 60 хувиас давж, Америкийн хүлцэн тэвчиж чадах хэмжээг давсан байна. Хятадын эдийн засгийн түргэн нэмэгдэл болон нөөц хүч нь өнгөрсний өрсөлдөгчөөс хол давсан байна гэж Америк үзсэн байна. иймэрхүү нөхцөлд Америк Хятадад дарамт үзүүлэх нь зайлшгүй хэрэг юм. 2018 оны 8-р сард, Америк Хятадад чиглүүлэн “301 тоот зээлтийн шалгалт” гэгчээ эхлүүлж, нийтэлсэн хэдэн тайландаа Хятадыг өрсөлдөгч гэж нэрлэсэн байна. ингэж байгаад Хятадад дарамт үзүүлэн хавчиж шахсан байна. 

Гэвч өнөөдрийн Хятад улс тухайн үеийн Япон биш юм. 

Эн тэргүүнд, Хятад улс хэрэглээний асар том дотоод зах зээл болон “хамтран зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” гэсэн зарчимтай “нэг бүс нэг зам”-ын шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны индэр тавцантай болсон байна. Харин тухайн жил Япон нь экспорт, тэр тусмаа Америк, Европын зах зээлд хэт түшиж байсан юм. Энэ оны эхний 7 сард, Хятад улсын “нэг бүс нэг зам” дагуух улс орнууд болон бүс нутагтай хийсэн худалдааны нийт хэмжээ 4 их наяд 570 тэрбум юаньд хүрч, гадаад худалдааны нийт хэмжээний 27.3 хувийг эзэлж, 11.3 хувийн өсөлтийг биелүүлсэн бол мөн үеийн Хятад Америкийн худалдааны нийт хэмжээ 2 их наяд 280 тэрбум юаньд хүрсэн юм. 

Хоёрдугаарт, Хятад улс маш тогтвортой улс төрийн тогтолцоо болон урт удаан хугацааны хөгжлийн стратегитай юм, харин Япон нь тухайн үед улс төрийн тогтвортой орчин, эдийн засгийн тууштай бодлогоор дутмаг байсан юм. Зөвхөн 1989-2000 онуудад, Японы засаг баригч хүчин нь дөрөв ч удаа өөрчлөгдөж, засгийн газар нь ес удаа солигдон, урьд хожид долоон ерөнхий сайд ажиллаж, нам бүлэг хоорондын тэмцэл нь улс орны нөхцөл байдлын талаарх засгийн газрын төсөөлөл болон бодлогын хэрэгжилтэд маш их сөргөөр нөлөөлсөн байдаг. 

Гуравдугаарт, Хятад улс дэлхийн хамгийн том цар хэмжээ, хамгийн олон ургалч бүхий аж үйлдвэрийн системтэй байж, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээ болно эрэлт хангамжийн хэлхээний гол зангилгаа улс орны хувиар дэлхийн үнийн гинжин хэлхээнд гүнзгий оролцож байгаа болохоор Америкийн гаалийн татвар нэмэх бодлогын сөрөг нөлөөг өөрт нь улам гүнзгий хүртээх болно. “Apple” компаниар жишээлэхэд, тус компанид бүтээгдэхүүн нийлүүлдэг 200 гаруй ханган нийлүүлэгч компанийн 31.5 хувь нь Хятадын аж ахуйн нэгж юм. Худалдааны дайны улмаас Хятад улсаас импортлох сэлбэг хэрэгслийн үнэ өссөн болохоор ажлын орон тоогоо 126-аар цомтгохын зэрэгцээ Өмнөд Каролина муж улс дахь үйлдвэрээ зогсоохыг Америкийн телевиз угсралтын үндсэн электрон бүтээгдэхүүн компани мэдэгдсэн байна. 

Хятад, Япон хоёр орон нь бүгд түргэн сэргэж хөгжих явцдаа Америкийн дарамтад тулгарсан бөгөөд Америкийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь ч маш ижил төстэй юм, гэвч хоёр орны хувь тавилан нь харин эрс ондоо гэж хэлж болно. Хятад улсын хөгжлийн үндэс суурь гуйвахгүй, байдлыг зөвөөр, сэргэгээр таньж, өөрийн ажлаа сайн хийдэг л юм бол Хятадын эдийн засгийн “хөлөг онгоц” саад бүхнийг даван туулж, үргэлжлэн урагшлах болно. 

Их уншсан

холбоотой мэдээ