Халдлагын улмаас 6 хүн шархда

2018-08-12 16:27:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Халдлагын улмаас 6  хүн шархда

11-нд, Хятадын  иргэдийг тээсэн машины цуваа Пакистаны баруун өмнөд нутгийн Балочистан мужийн  Далбандин бүсэд амиа золиослогчдын халдлагад өртөж, Хятадын 3 иргэн болон орон нутгийн 3 аюулгүй байдлын ажилтан шархадсан байна.  

Халдлагын улмаас 6  хүн шархда

Хятадаас Карачид  суугаа ерөнхий консулын газрын мэдээлснээр, халдлагад өртсөн машины  цуваанд Хятадын 18 иргэн байжээ. Өдгөө тэднийг нисэх онгоцоор Карачи хотод  авчирснаас 3 хүн хөнгөн гэмтэл авч, амь насанд аюулгүй  байна.

Халдлагын улмаас 6  хүн шархда

Хятадаас Пакистанд  суугаа элчин сайдын яам мэдэгдэл хийж, энэхүү халдлагын хэргийг хатуу зэмлэн  буруушаасан бөгөөд хоёр талын бэртэж шархадсан хүмүүсийг болгон тохинуулж буйгаа илэрхийлжээ. Хятадаас Пакистанд сугаа элчин сайдын яам болон Карачид суугаа  ерөнхий консулын газар, хэргийн бодит байдлыг тодруулан, хэрэг үйлдэгчдийг хатуу  шийтгэхийг Пакистанаас шаардсан бөгөөд арга хэмжээ авч Пакистанд байгаа Хятадын  байгууллага нэгж, иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг шаарджээ.  

Халдлагын улмаас 6  хүн шархда

“Балочистаны чөлөөлөх  арми” энэ удаагийн хэргийг үйлдсэн гэдгээ сайтаар мэдэгдсэн байна.  Ренчинсоо



Их уншсан

холбоотой мэдээ