"Өөрчлөлт нээлтийн уудам орон зай" гэсэн гарын үсэг бүхий өгүүлэл нийтлэв

2018-08-12 16:29:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 "Өөрчлөлт нээлтийн уудам орон зай" гэсэн гарын үсэг  бүхий өгүүлэл нийтлэв

12-нд Синьхуа агентлаг  "Өөрчлөлт нээлтийн уудам орон зай" гэсэн гарын үсэг бүхий өгүүлэл нийтэлж  тэмдэглэхдээ: Өөрчлөлт нээлтийг түшиглэн, үзэл санааны хүлээсийг тасралтгүй  эвдэж, хөгжлийг харшилж буй саад тотгорыг арилгаснаар, Хятад улс хүчирхэг уужуу  шинэ аяныг амжилттай эхлүүлж, урагшлан дэвших шинэ замыг нээж, хөгжлийн шинэ  орон зайг бий болгон, өнө эртний бөгөөд танхил залуухан социалист Хятад улс,  хүсэл ба амьжиргааны хүчээр дүүрэн шинэ орон зай руу алхан оров  гэжээ.

Өгүүлэлд тэмдэглэхдээ: "Өөрчлөлт нээлт бол орчин үеийн Хятад  улсын хувь заяаг шийдэх зангилаа зүйл, бас ч ‘хос зуун жил’-ийн тэмцлийн зорилт,   Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх зангилаа зүйл" хэмээн  Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн юм. Тэрээр баян тансаг Хятадын  соёлын уламжлалыг амьд дүрслэлээр "зангилаа зүйл" хэмээх ардын хэллэгээр Хятадын  коммунистууд болон тэрбум гаруй ард түмний өөрчлөлт нээлтийн талаарх ойлголт  сэтгэгдлийг гүнзгий илэрхийлж, орчин үеийн Хятад улс өөрчлөлт нээлтийг  хэлбэрэлтгүй урагшлуулж байгаа шийдвэр зоригийг  тунхагласан байна  гэжээ.

Өгүүллийн эцэст тэмдэглэхдээ: Өөрчлөлт нээлт өргөн уудам орон  зайтай, шаргуу хатуужилтай урагшлан дэвших цаг мөч яг тулаад ирэв. Цаашид  үргэлжлэн саад бэрхийг туулан шинэ зам тавих хэлбэрэлтгүй зориг санааг  баримталж, цоо шинэ мөртөө аугаа их хувьсгалыг эхлүүлж, уужим их Хятадын нутаг  дэвсгэр тэрчлэн өргөн уудам дэлхийн индэр дээр, орчин үеийн Хятад улс болон  ард  түмний улам их шинэ орон зайг нээх болно, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн  мандалт буюу Хятадын мөрөөдөл нь эрхбиш өөрчлөлт нээлтийн явцад биелэх болно  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ