Нобелийн шагналтан нар Хятадын судалгааны орчныг өндрөөр үнэлэв

2018-08-12 16:35:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-ны өдөр Бээжинд болсон анхдугаар удаагийн “Цүйгэжуан   форум болон нобелийн шагналын үр бүтээлийн ашиг шимийг хүртэх чуулга уулзалт”-ын   үеэр нобелийн шагналын эзэд, Хятадын нэрт эрдэмтэд Хятадын судалгааны орчныг   сайшааж, Хятадын шинжлэх ухааны хөгжлийн эрч хүчийг өндрөөр үнэлсэн байна.

2014 оны физикийн салбар дахь нобелийн шагналын эзэн, Японы   эрдэмтэн Шүжи Наканүра: Ойрын жилүүдэд Хятадын эдийн засгийн хөгжлийг дагалдан   шинжлэх ухааны судалгааны орчин ч тасралтгүй сайжирч, хангалттай судалгааны   хөрөнгө мөнгө, бодлогоор дэмжиж байгаа нь Хятадын эрдэмтэд судалгаагаа илүү сайн   хийхэд баталгаа болсон юм гэжээ.

2015 онд, физикийн салбар дахь нобелийн шагнал хүртсэн Канадын   Астрофизикч Артур Макдональдс хэлэхдээ, ойрын жилүүдэд Хятад улс суурь физикийн   салбар дахь судалгаа, хөрөнгө оруулалт асар их байж, тус салбарын судалгааны   хөгжил ихээхэн хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Хятадын шинжлэх ухаан, технологийн нийгэмлэгийн намын удирдах   хэсгийн нарийн бичгийн дарга Чэнь Ган: Цаашид Хятад улс технологийн салбар дахь   олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын шинийг санаачилсан нөөцийг   ашиглан, хамтран ажиллаж хамтдаа хөгжих түншийн харилцааг бий болгоно   гэжээ.
 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ