Монгол улсын засгийн газар ЗТХЯ-ны сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2018-08-13 10:04:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа   агентлагийн мэдээ: Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх 12-нд мэдэгдэхдээ,   ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд, ТНБД, холбогдох газрын дарга нарыг үүрэгт   ажлаас нь чөлөөлж байна гэжээ.

Монгол улсын   засгийн газар мөн өдөр ээлжит бус хурал хуралдав. У.Хүрэлсүх хуралдаанаас гарсан   шийдвэрийг мэдэгдэж, ард түмнээсээ уучлал хүссэн байна. ЗТХ-ийн сайдыг шинээр   томилох хүртэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм   байна.

У.Хүрэлсүх:   12-ны өдөр галт тэрэг замаас гарч осол аваар гарсан, 9-нд, ЗТХЯ-ны холбогдох   албаны хүмүүс архи уун хоорондоо маргалдсаны улмаас амь нас эрдсэн хэрэг нь   сахилга хариуцлага дэг журмыг ашт, шатандаа бэхжүүлэх шаардлагатай байгаа тод   томруунаар харууллаа гэжээ.

Монгол улсын   хэвлэлийн мэдээллийн мэдээлснээр, 12-нд, Монгол улсын Улаанбаатар хотоос   Дорноговь аймгийн Сайншанд хүрэх галт тэрэг замаас гарч осолдсоны улмаас 9   жуулчин шархадсаны нэг жуулчны биеийн байдал хүнд байна. 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ