Нарнаас хамгийн ойрхон анхны нарыг тандах аппаратыг хөөргөв

2018-08-13 10:52:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын хамгийн хурдан нисдэг сансрын хөлөг "Паркер" нарыг тандах аппаратыг 12-ны өдөр хөөргөснөөр, хүн төрөлхтний түүхэн дэх  анхны нарны титмийг дайран өнгөрөх нарыг тандах ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Энэ нь өнөөг  хүртэл нарнаас хамгийн ойр сансрын хайгуулын үүрэг гүйцэтгэх юм байна. 

АНУ-ын зүүн нутгийн цагаар 12-ны өдрийн 3 цаг 31 минутад, “Делта IV” хүнд  хэлбэрийн пуужинг Америкийн Флорида муж дахь Cape  Канаверал агаарын цэргийн баазаас ойролцоогоор 635 кг жинтэй  тандалтын аппаратыг сансрын уудамд хөөргөжээ.  

Америкийн сансар судлалын газрынхан хэлэхдээ, "Паркер" нарыг  тандах аппарат нь ирэх 7 жилийн хугацаанд нарыг 24 удаа тойрох бөгөөд  сугар гаригийн тусламжтайгаар тойрон замаа  аажмаар наранд ойртуулах тохируулалт хийж, эцэст нь нарны  гадаргуугаас 6.1 сая километрийн зайд хүрч, түүхэнд наранд хамгийн ойрхон  хөөрсөн сансрын хөлөг болох юм гэжээ.  Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ