​Израйлийн цэргийн хоригийг цуцлахыг шаардав

2018-08-13 11:09:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Синьхуа Агентлагийн мэдээ: Израйльд дарамт үзүүлж  байгаад Газын зурваст авч буй 11 жилийн хоригийг цуцлахыг Палестины засгийн  газар 12-ны өдөр олон улсын хамтын нийгэмлэгт шаарджээ.  

Палестины засгийн газрын төлөөлөгч Юусеф Ал-Махмод мөн  энэ өдөр Иордан голын баруун эргийн Рамалах хотод мэдэгдэл нийтэлж, Газын  зурваст үйлдвэр зогсож, иргэдийн амьдрал “дампуурсан” байна, олон улсын хамтын  нийгэмлэг Газын зурваст хууль болон хүмүүнлэгийн үүрэг хариуцлага гүйцэтгэх  ёстой гэжээ.

2007 онд, Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн  Хамас Газын зурвасын бодит хяналтын эрхийг булаан авсны дараа Израйль тухайн  газарт бүх талын хориг тавьсан байна. 

Их уншсан

холбоотой мэдээ