Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэв

2018-08-13 12:13:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэвХурлын талбайд

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэвӨМИС-ын орлогч захирал Эрхэмбаяр хурлыг нээж үг хэлэв

ӨМИС-ын Монгол судлалын дээд сургууль болон ӨМИС-ын “Жангар” судлалын төвөөс анхдугаар удаагаа зохион байгуулж буй олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль 2018 оны 8-р сарын 12-13-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотод болж байна. Зуны сургууль нь “Жангар” судлалын залуу судлаачдын эрдэм шинжилгээний харааг өргөтгөх, олон улсын “Жангар” судлалын ирээдүйд залуу судлаачдыг бэлдэх зорилготой юм.

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэвШинжааны Ховогсайрын залуу жангарч Доржийн Нямаа жангар хайлж байгаа нь

Энэ удаагийн залуу эрдэмтдийн зуны сургуульд Монгол, ОХУ, Унгар, Японы эрдэмтэн судлаач, дотоодын 13 их дээд сургууль, дунд сургуулийн 30 гаруй залуу судлаач, албан байгууллага, хэвлэл мэдээллийн нийт 60 гаруй төлөөлөгч оролцов.

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэвОлон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Унгарын Өтвөш Лоранд нэрэмжит их сургуулийн профессор Бирталан АгнешОлон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэвЯпоны Чибагийн их сургуулийн профессор, доктор Огихара Шинко
Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэвОросын холбооны Халимаг улсын их сургуулийн профессор, доктор Хабунова Евдокиа Еренженовна

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэвӨМИС-ын монгол судлалын дээд сургуулийн профессор, “Жангар” судлалын төвийн эрхлэгч Д.Таяа

12-ны өдөр, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Унгарын Өтвөш Лоранд нэрэмжит их сургуулийн профессор Бирталан Агнеш, Японы аман уламжлал судлалын нийгэмлэгийн дарга асан Чибагийн их сургуулийн профессор, доктор Огихара Шинко, Оросын холбооны Халимаг улсын их сургуулийн “Хамаг монголын соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний төвийн захирал, профессор, доктор Хабунова Евдокиа Еренженовна, ӨМИС-ын монгол судлалын дээд сургуулийн профессор, “Жангар” судлалын төвийн эрхлэгч Д.Таяа нарын судлаачид лекц уншив. 13-ны өдрийн эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт 34 өгүүлэл дэвшүүлсэн бөгөөд хоёр хэсэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлж, тусгай мэргэжлийн лекц хийсэн 4 багш нар өгүүллийг дүгнэж, шүүмж хийх болно.

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэвЗалуу эрдэмтдээс асуулт асууж байгаа нь

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль нь залуу эрдэмтдэд олон улсын “Жангар” судлалын өнгөрсөн ба өнөөгийн байдал, ололт амжилт, оршиж буй асуудал зэргийг танилцуулж, залуу судлаачдыг улам илүү сонирхон судлахад эрч хүч нэмж, урам зориг хайрлах болно.

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль эхлэвХуралд оролцсон төлөөлөгчдийн хамтын зураг

М.Надмидцэрэн мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ