Найзынхаа араас хутгалж байгаа АНУ-д итгэж болох уу?

2018-08-13 14:10:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Найзынхаа араас хутгалж байгаа АНУ-д итгэж болох уу?

Туркийн мөнгөн тэмдэгт лира хямралд орж, ихээр   унах үеэр АНУ-ын ерөнхийлөгч Трамп 8-р сарын 10-нд нийгмийн сүлжээгээр Туркээс   импортолж буй ган хөнгөн цагааны бүтээгдэхүүний гаалийн тавтрыг нэг дахин өсгөж,   тус тус 50 хувь, 20 хувиар хураахаа мэдэгдсэн байна. Үүнээс өмнө Туркийн хууль   зүйн яам, дотоод хэргийн яамны Америк дахь эд хөрөнгийг царцаахаа Америкийн   сангийн яам мэдэгдсэн юм. АНУ өөрийн холбоотон Туркт ингэж хандаж байгаа хойно   бусад оронд хэрхэн хандах бол гэж хүмүүс асууж таарна. АНУ нь найдвартай,   хариуцлагатай олон улсын хамтын нийгэмлэгийг нэгэн гишүүн гэж үү?

Энэ нь өнөөдөр сая гарч байгаа эргэлзээ биш юм.   Өнгөрсөн жил Их Долоогийн бүлгийн Сисили арал дахь уулзалтын дараа, Германы   канцлер Меркелийн урам хугарсныг үг ярианаас нь ойлгож болох юм. Тэрээр   хэлэхдээ, бусад түншдээ бүрмөсөн итгэж болох цаг үе нэгэнт өнгөрсөн. Өнгөрсөн   хэдэн хоногт би үүнийг бие сэтгэлээрээ мэдэрлээ. Европчууд өөрийн хувь заяагаа   өөрөө эзэн мэдэх хэрэгтэй гэжээ.

“Америкт нэн тэргүүнд байх” нь зөвхөн бусад орны   удирдагчдыг цааш түлхэж өөрөө өмнө эгнээний гол байранд зогсох бус харин   хариуцлагаасаа татгалзан, хэлсэн үгнээсээ байн дахин буцах хэрэг болоод байна.   12 орон олон жилийн турш хэлэлцээр хийж тохиролцсон Номхон далай дамнасан   түншлэлийн төлөвлөгөөг /TPP/ Трамп ерөнхийлөгчийн тушаалд орсны дөрөвхөн   хоногийн дараа хүчингүй болсныг мэдэгдэж, АНУ татан гарсан байна. Цаг уурын   өөрчлөлтийг хяналтдаа байлгахын төлөө дэлхийн олон орны олон жилийн турш   хэлэлцээр хийж байж, гарын үсэг зурсан Парисын хэлэлцээрийг АНУ-ын засгийн газар   нэгэн адил орхисон байна.

Найзынхаа араас хутгалж байгаа АНУ-д итгэж болох уу?

Дэлхий дээр нүүрстөрөгчийн давхар исэл   ялгаруулагч хамгийн том орны нэгийн хувиар Америкийн шалтгаан нь Парисын   хэлэлцээр Америкийн эдийн засгийн хөгжилд саад учруулж байна гэж үзсэн байна.   2015 оны 7-р сард, АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц зэрэг аюулгүйн зөвлөлийн 5   байнгын гишүүн орон, дээр нь Германыг нэмээд Ирантай олон жилийн турш хэлэлцээр   хийсний эцэст тохиролцсон Ираны цөмийн хэлэлцээр нь 3 сарын өмнө Вашингтонд   хаягдал цаас болгон хоцорчээ.
Өнгөрсөн жилээс хойш, АНУ ЮНЕСКО, Хүний эрхийн   зөвлөл зэрэг олон улсын байгууллагаас ухран гарсан байна. Ямар ч цагт олон улсын   амлалтаа орхиж, олон улсын үүрэг хариуцлага хүлээхээс татгалздаг орон, бусад   орнуудын хүндлэл, итгэлийг олж чадна гэж үү ? хоёр талын харилцааны хувьд ч ийм   улс оронтой сэтгэл төвдөхгүй байх нь мэдээж. Энэ оны 5-р сард, Америк Хятадтай   хийсэн худалдааны маргааныг түр зогсоох тухай хэлэлцээр тохиролцоод удаагүй   байхад, дахин Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж   авахаа мэдэгдсэн юм, энэ нь бодит хэргийг нотолж байгаа юм.

Сүүлийн жилүүдээс Турк болон Америк хоорондын   мөргөлдөөн үргэлжилсээр байгаагийн үндсэн хүчин зүйл нь Америк, Турк улсыг улс   төрийн хувьд хатуу хяналтдаа байлгах зорилготой юм. Иймээс Америк хоёулаа бүгд   НАТО-гийн холбоотон байх эрх ашгийг үл тоомсорлон, 2016 оны Туркийн цэргийн   эргэлт, Сирийн Курдуудыг дэмжих үйл ажиллагаанд оролцсон юм. Турк улс террорист   байгууллагуудад туслалцаа үзүүлсэн нэрээр Америкийн Пастор Бронсонг баривчилж,   суллахаас татгалзсаны дараа, Америк Туркээс өндөр татвар хураамж авах, өндөр   албан тушаалтнуудын Америкт байгаа хөрөнгийг царцаах зэрэг эдийн засгийн хориг   арга хэмжээ авч, Туркт асар их дарамт шахалт үзүүлсэн юм.

Найзынхаа араас хутгалж байгаа АНУ-д итгэж болох уу?

Турк нь татвар ногдуулсан цорын ганц худалдааны   түнш орон биш юм. Америк ДХБ-гаар төлөөлүүлсэн олон талт худалдааны тогтолцоог   умартан, ганц талт үзлийг дээдлэн, дотоодынхоо хуулиар худалдааны түншүүдийн   бараа бүтээгдэхүүнд албан татвар ногдуулж байна. Холбоотон орнууд болон   худалдааны чухал түнш орнууд, Европын Холбоо, Канад, Мексик, ОХУ, Хятад, Турк,   Энэтхэг зэрэг орнуудад худалдааны дайн дэгдээж буй олон улсын дүрэм журмыг   уландаа гишгэсэн Америкт хэрхэн итгэж болох бэ?

Дэлхийн хамгийн томд тооцогдох том гүрний хувьд   Америк хязгаарлашгүй аюулгүй байдлыг хөөцөлдөж, бусад орнуудын аюулгүй байдлыг   үл тоож байна. 2019 онд АНУ-ын батлан хамгаалахын төсөв 171 тэрбум долларт хүрч,   эхний 10-т орсон бусад 9 орны нийлбэрээс ч давсан байна. Гэтэл эдгээр зарлага нь   Америкийг аюулгүй байдлыг баталгаажуулахад өчүүхэн ч тус болоогүй мэт байна.   Америкийн дэд ерөнхийлөгч Пенс саяхан Конгрессоо 8 тэрбум долларын нэмэлт   хөрөнгө оруулалт хийж, "сансрын арми" байгуулахыг уриалсан юм. Хэрэв ингэхэд   хүрвэл бусад орнууд аргагүйн эрхэнд өөрийн улс орныхоо аюулгүй байдлын төлөө   зэвсгээр өрсөлдөж эхлэх юм бол дэлхийн аюулгүй байдал дахин эмх замбараагүй   байдалд орох болно.

Их уншсан

холбоотой мэдээ