2020 он гэхэд мэдээллийн хэрэглээний цар хэмжээг 6 их наяд юаньд хүргэнэ

2018-08-13 14:23:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2020 он гэхэд мэдээллийн хэрэглээний цар хэмжээг 6 их наяд юаньд хүргэнэ

Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо саяхан хамтран “Мэдээллийн хэрэглээг өргөтгөж шат өгсүүлэх гурван жилийн төлөвлөгөө /2018-2020 он/”-г нийтэлж тэмдэглэхдээ, 2020 он гэхэд мэдээллийн хэрэглээний цар хэмжээг 6-н их наяд юаньд хүргэж, жил бүр 11 хувь гаруйгаар нэмэгдүүлэх болно. Мэдээллийн технологийн хэрэглээний салбар дахь дайчлах үүргийг эрчимжүүлж, холбогдох салбарын гаргалтыг 15 их наяд юаньд хүргэх болно гэжээ.

Уг төлөвлөгөөнд , 2020 онд засаг захиргааны 98 хувийн тосгонд шилэн кабел болон 4G-н сүлжээг нэвтрүүлж, интернетэд холбогдох хурдыг түргэтгэн, үнийг бууруулах болно. Шинэ хэлбэрийн мэдээллийн хэрэглээний үлгэр жишээ хотыг байгуулж, эм эмнэлэг, өндөр насны асрамж, боловсрол, соёл зэрэг олон салбарт “интернет +” ахиулж, өндөр үр ашигтай, дөхөм, аюулгүй найдвартай, шударга дэг журамтай мэдээллийн хэрэглээний орчинг бүрдүүлэх болно гэжээ.

Тоо баримтаас үзвэл, 2017 онд Хятадын мэдээллийн хэрэглээний цар хэмжээ 4.5 их наяд юаньд хүрсэн байна. Гэрэлт орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ