Хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалт болно

2018-08-13 15:48:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалт болно

13-нд Панмунжом дахь Хойд Солонгосын Нэгдлийн ордонд Хоёр Солонгосын дээд хэмжээний хэлэлцээр болж, 9-р сард Хойд Солонгосын нийслэл Пхеньянд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Же-Ин болон Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон-Ун хоорондын гурав дахь уулзалтыг зохион байгуулахаар тохиров.

Энэ удаагийн хэлэлцээрийг сурвалжилсан нэгдсэн багаас хангасан мэдээллийн дагуу, уг хэлэлцээрийн үеэр Хоёр Солонгосын төлөөлөгчид тэргүүн нарын уулзалтын бодит цаг хугацааг нийтлээгүй байна. Тэргүүн нарын уулзалтын асуудлаас гадна, хоёр тал бас "Панмунжомын тунхаг"-ийг хэрэгжүүлж буй байдал болон хэрэгжилтийн төслөөр зөвшилцсөн байна.

Хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалт болно

Орон нутгийн цагаар тус өдрийн үдээс өмнийн 10 цагийн баргаар, дээд хэмжээний хэлэлцээр эхэлж, Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд Чо Мюн-Гён тэргүүтэй төлөөлөгчид болон Хойд Солонгосын Энх тайван нэгдлийн хорооны дарга Ли Сон-Гвон тэргүүтэй төлөөлөгчид оролцов.\Ганаа орчуулав\

Их уншсан

холбоотой мэдээ