Хятадын хэрэглээний өөрчлөлт улмаар сайжирч байна

2018-08-13 17:15:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Амьжиргааны түвшин дээшилхийн хирээр Хятадын улам олон хэрэглэгчид бусад орнуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч хэрэглэх болсон бөгөөд импортоор орж ирж буй барааг бүтээгдэхүүн нь Хятадад маш их зах зээлтэй болсон гэж хэлж болно. Зарим супермаркет, хүнсний ногооны захаар ч импортын барааг бүтээгдэхүүн харагдах болжээ. Үүнд Хятадын албаны талынхан ч импортын зах зээлээ өргөтгөх бэлтгэл ажлыг хийж байна. Бээжин хотын Чаоян дүүрэг дэх Сань Юаньли хүнсний ногооны зах нь хүнсний ногооны хамгийн моод зах зээл болсон байна. Одод, элчин сайд, дээд зэрэглэлийн гуанз рестораны тогооч нар бүр эндэхийн байнгын зочин болжээ. Гэр нь энэ захаас ойр хавьд байгаа хатагтай Цэнь хэлэхдээ, Энд юм бүрэн хангалттай байдаг, манай гэрийнхэн далайн гаралтай хоол идэх дуртай, гэрээс ч ойрхон байдаг болохоор байнга ирж авдаг гэжээ. Энэ жил 30 хүрээгүй дэлгүүрийн эзэн Жан гуай сэтгүүлчдэд хэлэхдээ, энд хавч, сам хорхой зэрэг далайн гаралтай амьтны төрөл зүйл олон байдаг бөгөөд ихэнхийг нь импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүн юм гэжээ. Энэ хэдэн жилийн зах зээлийн өөрчлөлтийн талаар, хэрэглэгчид дээд чанартай импортын бүтээгдэхүүнийг илүү хүлээж авах болсон гэж энд арван хэдэн жил жимс жимсгэнийн бизнес эрхэлж яваа хатагтай Тянь хэлж байлаа.

"Тэр үед жимсний борлуулалт бага, хүмүүс худалдан авч чаддаггүй байсан юм, харин одоо өөр болжээ. Урьд нь жимсний төрөл зүйл багагүй байсан, гадаадаас оруулсан жимс олон, дотоодынх цөөн, харин одоо дотоодын жимс олон, гадаадын бага болсон."

Сань Юаньли ногооны зах нь Хятадын иргэдийн хэрэглээ нэмэгдсэн гэдгийг нэг талаас нь харуулж байна. Ноднин жилийн 11 сарын 11-ний интернет худалдаанаас үзвэл, уламжлалт хувцац хунар, гар утас зэрэг дижитал бүтээгдэхүүнийг эх нялхс, гоо сайхны, хүнсний бүтээгдэхүүнүүд орлож байна. Импортын бүтээгдэхүүний зах зээл, супермаркет хэрэглэгчдийн хүрээнд маш их хүлээлттэй байна.

Мөн эдийн засгийн өсөлтөд хэрэглээний үндсэн үүрэг тасралтгүй нэмэгдэж байна. Хятадын үндэсний статисткийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мао Шэнюн танилцуулахдаа, энэ оны эхний хагас жилд Хятадын эдийн засагт хэрэглээний оруулсан хувь нэмэр 80 хувийг эзэлж, өнгөрсөн жилийн мөн үеэс 14.2 нэгжээр нэмэгдсэн байна. Үүнд, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ хурдтай нэмэгдсэнээс гадга гоо сайхны бүтээгдэхүүн ч дахинаар нэмэгдэж, тэнгисийн бүтээгдэхүүний импортын хэмжээ 12 хувиар нэмэгдсэн байна.

Хятадын Худалдааны яамаас нийтэлж өнгөрсөн хэрэглээний шалгалтын тайланд харуулснаар, гэр бүлийн орлого 20 мянган юаниас давсан хэрэглэгчид бүгд импортын бүтээгдэхүүнийг худалдан авдаг байна, сүүлийн нэг жилийн дотор импортын бараа бүтээгдэхүүн худалдан авсан юм уу худалдан авахаар байгаа хэмжээ 86.6 хувьд хүрэв. Хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хувцас болон гоёлын бүтээгдэхүүнийг илүү анхаардаг байна. Санал асуулга өгсөн аж ахуйн нэгжийн дотроос 90 хувийн аж ахуйн нэгж цаашид үргэлжлэн бараа бүтээгдэхүүн импортолно гэсэн бол, 7.2 хувийн аж ахуйн нэгж импортоо нэмэгдүүлнэ гэсэн байна. Ялангуяа он гарснаас хойш, Хятадын албаны талаас нээлттэй байдал болон импортоо улам өргөжүүлэх тухай мэдээллийг чухал хурал цуглаанууд дээр мэдэгдсэн байдаг. Энэ оны 11-р сард, Хятадын олон улсын импортын анхны яармаг Шанхайд болно. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ: Дэлхийн олон орны аж ахуйн нэгж хүрэлцэн ирж, Хятадын том зах зээлийн ашгаас хүртэхийг баярлан угтаж байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: "Одоо Хятад улс үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалтыг идэвхтэй урагшлуулж байна, өргөн олон хэрэглэгч нэн сайн чанартай амьдралыг хүсэж байна. Дэлхийн олон орноос импортлох хэмжээгээ өргөтгөхөд Хятадын тал бэлэн байгаа, мөн олон орны аж ахуйн нэгж Хятадад ирэн хөгжихийг баярлан угтана" гэжээ.   

Их уншсан

холбоотой мэдээ