Хятадын харьяатуудын аж IV яармаг нээгдэв

2018-08-13 17:20:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын харьяатуудын аж IV яармаг нээгдэв

8-р сарын 13-нд “Хилийн чанадын бизнесийн   технологийн төслийн хамтын ажиллагааг хөгжүүлж, инновацийн үр дүнгийн   хэрэгжилтийг дэмжье” сэдвийн хүрээнд болж байгаа Хятадын харьяатуудын аж   үйлдвэр, худалдааны IV яармаг Шэньжэний хурал үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. 28   улс орон, бүс нутгийн 620 аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд оролцсон бөгөөд   дотоод гадаадын улс төрчид, Хятадын харьяатууд, бизнесмен, Хятадын эвсэл бүлгийн   удирдагчид гээд 1000 хүн арга хэмжээнд оролцжээ.

Хятадын харьяатуудын аж IV яармаг нээгдэв

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь олон улсын   онцлог шинжийг илүү харуулсан бөгөөд үзэсгэлэнгийн нийт талбай 37 мянга гаруй   хавтгай дөрвөлжин км хүрч, дэлхийн 28 улс орон, бүс нутгийн 620 аж ахуйн нэгж   үзэсгэлэнд оролцжээ. Үзэсгэлэнт хөрөнгө оруулалтыг дэмжих, олон улсын   үзэсгэлэнгийн бүс, өндөр технологийн ухаалаг үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн   гинжин хэлхээний санхүүжилт, шинэ жижиглэн худалдаа, цахим худалдаа, онцлог   бүтээгдэхүүнүүд зэрэг 6 том үзэсгэлэнгийн газар байгуулжээ.

Ренчинсоо 


Их уншсан

холбоотой мэдээ