Мишель Бачелетийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар баталсныг дэмжиж байна

Уртнасан 2018-08-13 20:47:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лу Кан 13-нд хэлсэн үгэндээ: НҮБ-ын Ерөнхий Ассамблей Чилийн экс ерөнхийлөгч асан Мишель Бачелетийг дараагийн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар баталсныг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд түүнтэй хамтдаа хичээн зүтгэж, олон улсын хүний эрхийн үйлс эрүүлээр хөгжихийг ахиулахад бэлэн байна гэжээ.

Сурвалжлагч, НҮБ-ын Ерөнхий ассамблей саяхан зөвшилцөж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн нэр дэвшүүлснийг санал нэгтэй баталж, Чилийн экс ерөнхийлөгч асан Мишель Бачелетийг дараагийн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараар томилсон байна. Хятадын тал үүнд ямар байр суурьтай вэ?  гэж асуужээ.

Лу Кан хэлэхдээ: НҮБ-ын Ерөнхий ассамблей хадагтай Мишель Бачелет НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар болохыг баталсан явдлыг Хятадын тал дэмжиж байна, түүнчлэн хадагтай Мишель Бачелетэд баяр хүргэж байна гэжээ.

Лу Кан: Хүний эрхийн дээд комиссар нь хүний эрхийг ахиулах, хамгаалах талаар чухал үүрэг хариуцлагатай юм. Мишель Бачелет дээд комиссар болсныхоо дараа Хүний эрхийн дээд комиссарын албыг удирдан, шударга, бодитой, сонгомол бус хэлбэрээр ажлаа өрнүүлж, иргэдийн улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх болон хөгжлийн эрхийг тэнцвэртэй урагшлуулж, олон улсын хүний эрхийн засаглалыг улам боловсронгуй болгохыг Хятадын тал хүсэж байгаа бөгөөд ингэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ