Африкийн зэрлэг ан амьтан хамгаалагчдыг шагнан урамшуулав

Уртнасан 2018-08-13 21:04:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн цагаар 8-р сарын 7-нд Алибаба группийн нийгмийн  халамжийн сан болон Тао Хуа Юань экологи хамгаалах сан хамтран хөрөнгө нийлүүлж  байгуулсан Африк тивийн байгаль хамгаалах бүсийн зэрлэг ан амьтан хамгаалагчдыг  шагнах сан Өмнөд Африкийн Кэйп Таунд 2018 оны шагналыг олгож, Африкийн 17 орны  50 хамгаалагчдад энэхүү өргөмжлөлийг хүртээлээ. Ингээд энэ тухай ХОУР-гоос  Зимбабвед суугаа сурвалжлагч Жу Юань Линий ирүүлсэн мэдээллийг  хүргэе.

Кени улсын Алфред Кипротич Бетт бага байхдаа гэрийн амьдрал нь тааруухан учраас хамт суралцагчидтайгаа үндэсний паркт очиж ан амьтан харах  боломжгүй байжээ, харин өсөж том болоод тэрбээр Кенийн зэрлэг ан амьтан  хамгаалах бүсийн хамгаалагчдын ангид орж, зэрлэг ан амьтан хамгаалагч болжээ.  Кенийн Мара Триангле мужид зэрлэг ан амьтан хамгаалах ажилд 14 жил ажилласан тэрбээр 2018 оын шагнал урамшууллыг олгосон 50 хамгаалагчийн нэг юм. Ямар нэг  засгийн газар, компани зэрлэг ан амьтан хамгаалагчдад иймэрхүү шагнал урамшуулал олгож байгаагүй, шагналаар авсан 3000 ам.долларыг хүүхдийнхээ боловсролд  зарцуулахаар төлөвлөж байна гэж тэрбээр ярьж байлаа.

Энэ бол би анх удаа иймэрхүү шагнал урамшууллыг хүртсэн юм, Кенид, түүнчлэн Африкт бидэнд ийм шагнал урамшуулал байдаггүй. Энэ шагналын мөнгийг би хүүхдийнхээ боловсролд зарцуулж, тэд ирээдүйд мөн зэрлэг ан амьтныг хамгаалахад  хувь нэмрээ оруулах болно. Энэ бол би шаргуу чармайлттай ажиллаж, зэрлэг ан  амьтныг хамгаалан олсон шагнал урамшуулал гэдгийг бид тэдэнд хэлж өгөх  болно.”

Зэрлэг ан амьтны нөөц ихтэй Африкийн эх хуурайд нэгдүгээр фронтын  хамгаалагчдын ажил маш чухал бөгөөд хатуу бэрхшээлтэй юм. Жил бүр маш олон  хамгаалагчид буу барьсан хулгайгаар агнагчидтай тулалдах явцад нас бардаг. 2016  онд нийтэлсэн судалгааны тайланд, Африк тивд хамгаалагчдын 82 хувь нь эргүүл  хийх явцад амь насны эрсдэлд тулгарч байсан ба хамгаалагчдын 60 гаруй хувь нь хулгайгаар агнагчдын довтолгоонд учирч байжээ.

Ноднингийн 7-р сард Алибаба группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга  Жэк Ма Руандагийн нийслэл Кигалид Тао Хуа Юань экологи хамгаалах сангийн хамт  хөрөнгө нийлүүлэн зэрлэг ан амьтан хамгаалагчдыг шагнах сан байгуулах бөгөөд жил  бүр нэгдүгээр фронтын 50 хамгаалагчийг шагнана гэж мэдэгдсэн юм. Энэ төслийг 10  жил хэрэгжүүлэх бөгөөд энэ онд уг төсөл анхдагч удаа шагнал олгож байна. Жэк Ма, энэхүү шагнал урамшууллаар дамжин, нэн олон хүмүүс зэрлэг амьтан хамгаалагчдад анхаарал хандуулж, зэрлэг ан амьтныг хамгаалах, байгаль орчныг хамгаалахад  анхаарал хандуулахыг хүсэж байна гэж ярьжээ.

Хамгаалагчдын ажлын орчин бэрхшээлтэй, тоног төхөөрөмж дутагдаж  байна, түүнчлэн цаг ямагт амь насны аюул эрсдэлд тулгарч, жил бүр 100 шахам  хамгаалагчид амь насаа алдаж байна. Эдгээр хүмүүс бид болон ан амьтдыг хамгаалж  байна, иймээс бид мөн тэд болон гэр бүлийнхнийг нь хамгаалах ёстой. Бид Африкийн  ан амьтан хамгаалагчдыг шагнан урамшуулах сан байгуулж, тэдэнд хөрөнгө мөнгөний шагнал урамшуулал олгож буй нь зөвхөн эхлэл төдий, хойшид бид тэдэнд мэргэжлийн  технологийн дэмжлэг, нөөц хангаж, тэдний амьдрал болон ажилд нэн олон тус дөхөм  олгох болно.”

Шагнал гардуулах ёслолд оролцсон НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн  дарга, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм тус  шагналын төслийг өндрөөр үнэлсэн байна.

Алибаба групп болон Тао Хуа Юань экологи хамгаалах сангийн байгуулсан  Африк тивийн зэрлэг амьтан хамгаалагчдад туслах шагналын төсөл нь хүн төрөлхтний  ногоон ирээдүйг цогцлоон бүтээх дэлхий нийтийн чиг хандлагад Хятад улс нэн  идэвхтэй үүрэг гүйцэтгэж буйг харуулж байна.”

Хятад улсаас Өмнөд Африкт суугаа элчин сайд Ли Сун Тянь шагнал  гардуулах ёслолд оролцсон байна. Тэрбээр: Хятадын засгийн газар зэрлэг ан  амьтныг хамгаалах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй хичээл зүтгэл гаргаж  байгаа бөгөөд Өмнөд Африк, түүнчлэн Африк тивийн бусад орнуудтай зэрлэг ан  амьтныг хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна  гэжээ.

Хятад улсын засгийн газар, ямарваа хууль зөрчин хулгайгаар агнах,  зэрлэг ан амьтан, ургамал болон түүний бүтээгдэхүүнийг хил дамнан наймаалахыг  “огт өршөөхгүй” байр суурьтай бөгөөд торгох эрүүгийн шийтгэлийг хэрхэн ч  орлуулахгүй. Өмнөд Африк зэрэг Африкийн орнууд хууль бус үйлдэлд хуулийн дагуу  хатуу цохилт өгөхийг бид хүчтэй уриалж байна, түүнчлэн Өмөнд Африкийн талтай  хууль эрх зүй, хууль хэрэгжүүлэлтийн хамтын ажиллагаагаа чангатгаж, мэдээллийг  хуваалцан, хамтаар хамгийн хатуу чанга хуулийн арга хэмжээ авч, зэрлэг ан  амьтан, ургамал хулгайгаар агнах буюу хил дамнан наймаалах гэмт үйл ажиллагаанд  үр ашигтай цохилт өгөхөд бэлэн байна.”

Их уншсан

холбоотой мэдээ