"Довтолгоо"-г эсэргүүцэх чадавх бий гэв

2018-08-14 10:02:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 "Довтолгоо"-г эсэргүүцэх чадавх бий гэв

13-нд Туркийн   ерөнхийлөгч Эрдоган хэлэхдээ: Туркийн эдийн засаг "довтолгоо"-той тулгараад   байна, гэвч энэхүү довтолгоог эсэргүүцэх чадавх Туркт бий   гэв.

Тус өдөр Эрдоган нийслэл Анкарад хэлсэн үгэндээ: Өнөө   Туркийн эдийн засаг "бат тогтвортой, эрүүл хүчирхэг мөртөө хохиролгүй сайн"   байгаа, маш богино хугацаанд Туркийн валют лирагийн ханш "хамгийн зүй зохистой   түвшин"-д тогтвортой байх болно гэжээ.

Эрдоган бас хэлэхдээ:   Адилхан нягт хамтын ажиллагаатай НАТО-гийн холбоотнуудын хувьд, Америк "Туркийг   гэнэдүүлэхээр оролдож байна" гэжээ.

Тус өдөр Туркийн Гадаад   харилцааны сайд Мэвлүт Чавусоглу хэлэхдээ: Америкаас Туркт хэрэгжүүлж буй хориг,   заналхийлэл болон дарамт ямар ч үр дүнд хүрэхгүй юм, Турк гадаад харилцаа болон   яриа хэлцлийн зам сувгаар мөргөлдөөнийг зохицуулахад бэлэн байгаа   гэжээ.

8-р сарын 1-нд, Америк мэдэгдэхдээ: Өнөөг хүртэл   Америкийн пастор Брүнсон Туркт хоригдож байгаа, иймээс Америкийн тал Туркийн   Хууль зүйн сайд болон Дотоод хэргийн сайдад хориг тавихаар шийдсэн гэжээ. 8-р   сарын 10-нд, Америк мэдэгдэхдээ: Туркээс импортолж буй болд төмөр болон хөнгөн   цагааны бүтээгдэхүүний гаалийн татварыг дахинаар нэмэгдүүлнэ гэв, ингэснээр   лирагийн ам доллартай харилцах ханш унасан байна. 

Их уншсан

холбоотой мэдээ