Шударгаар үүрэг хариуцлагаа гүйцэтгэхийг хүсэв

2018-08-14 10:04:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Женев хотноо, НҮБ-ын арьсны өнгөөр  ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хорооны Хятадын хэрэгжүүлж буй “Арьсны өнгөөр  ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг арилгах тухай олон  улсын конвенц”-ын тайлангийн хянан хэлэлцүүлэгт оролцож байгаа  Хятадын засгийн газрын төлөөлөгчид 13-нд хэлэхдээ, зарим гишүүдийн дэвшүүлсэн  батлаагүй материалыг “найдвартай” мэдээлэл хэмээн үзэж буйд анхаарал хандуулж  байна гэжээ. 

Хятадын засгийн  газрын төлөөлөгчийн орлогч дарга, гадаад харилцааны яамны хууль зүйн хэлтсийн дарга Шюйхун хэлэхдээ, 10,  13-нд болсон хэлэлцүүлгийн үеэр, НҮБ-ын арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах  хорооны олонх гишүүд Хятад улсын конвенцыг хэрэгжүүлэх талаарх хүчин чармайлтад  нааштай үнэлээ өгч, мэргэжлийн түвшнээс асуулт тавьж, санал бодлоо илэрхийлсэн  явдалд Хятадын төлөөлөгчид талархаж байна гэжээ.

Шюйхун: Хятадын засгийн газар хорооны үүрэг хариуцлагыг чухалчилж  байгаа бөгөөд тус хороотой бүтээлч яриа хэлэлцээ хийж, хамтаар конвенцын үр  ашигтай хэрэгжилтийг дэмжихэд бэлэн байна хэмээн онцолжээ.  Ренчинсоо
    

Их уншсан

холбоотой мэдээ