Шиньжяны энх тайван, тогтвортой байлдалгүйгээр өөр асуудлыг ярилцах боломжгүй гэжээ

2018-08-14 10:55:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 13-нд Женевд, НҮБ-ын Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг комисс “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг олон улсын конвенцыг ” Хятад улс хэрэгжүүлж байгаа тухай хэлэлцүүлэг хийсэн байна. Хятадын засгийн газрын төлөөлөгчийн гишүүн, БХАТИХ-ын төлөөлөгч, Шинжяны Анагаах ухааны их сургуулийн захирал Кессел Абдукерам хэлсэн үгэндээ, уйгар үндэстний доктор болсны хувьд Шиньжян дахь үндэстнүүдийн ахан дүүсийн адилаар үндэсний эв нэгдэл байхгүй бол Шиньжяны нийгмийн энх тайван, тогтвортой байдал байхгүй гэдгийг мэдэрсэн юм гэжээ.

Тэрээр, сүүлийн үед Шиньжян энх тайван, тогтвортой байж, эдийн засаг хурдтай хөгжиж, нийгмийн үйл хэрэг бүх талаар хөгжиж, хүмүүс улам баяр баясалтай аж амьдарч байна гэв. 

Тэрээр танилцуулахдаа, 2016 оноос эхлэн, Шиньжяны хот хөдөөгийн иргэд жил бүр нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн шалгалт хийх эрх эдэлж, бүх нутаг нь 9 жилийн заавал сурах албан журмын боловсролд хамрагдан, бага сургуулийн сурах насны хүүхдийн сургуульд элсэх хэмжээ 99.91 хувьд хүрч, 2017 оны 12-р сараас бүх Шиньжянд цэцэрлэгт орохоос өндөр дунд сургуульд суралцах хүртэлх 15 жилд үнэ төлбөргүй боловсрол хүртэх болсон байна. 

Тэрээр хэлэхдээ: "Эдгээр харагдахуйц, бодит өөрчлөлтүүд нь хүн бүрд ашиг хүртээсэн юм. Мөн энэ нь иргэдийн хамаг илүү анхаарал хандуулж байгаа асуудал гэжээ.   Далайнтуяа


Их уншсан

холбоотой мэдээ