Шударга бодитоор хандахыг уриалав

2018-08-14 11:09:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Америкийн "Гадаад орны хөрөнгө оруулалтын эрсдлийн үнэлэлтийг орчин үежүүлэх хуулийн төсөл" нь "2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалалтын зөвшөөрлийн хуулийн төсөл"-ийн нэгэн хэсэг болсны хувьд, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар хууль болон хэрэгжихийг Хятадын тал анхааралдаа авав. Хятад тал уг хуулийн төслийн агуулгад бүх талын үнэлэлт хийж, хуулийн төслийн хэрэгжилтийн явцад Хятадын аж ахуйн нэгжид нөлөөлөх байдлыг нягт ажиглах болно гэжээ. Түүнчлэн тэрээр уриалахдаа: Америкийн тал шударга бодитоор Хятадын хөрөнгө оруулагчдад хандаж, үндэсний аюулгүйн шалгалт нь Хятад Америкийн аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллахад харш саад болохоос зайласхийх хэрэгтэй гэжээ.

13-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, гадаадын хөрөнгөд үндэсний аюулгүйн шалгалт хийх явдалд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд гарын үсэг зурж, АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хорооны хяналт удирдлагын эрхийг чангаруулав. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч үүнтэй холбогдуулан тойм нийтлэхдээ дээрх байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ: Өнөө эдийн засгийн даяарчлал гүнзгий хөгжиж, хил дамнасан хөрөнгө оруулалт өрнүүн хөгжсөөр байна. Хятад Америкийн аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг ихээр хүсэж байгаа мөртөө энэ талаар маш их нөөц хүчинтэй юм. Хоёр орны засгийн газар аж ахуйн нэгжийн хүсэл шаардлагын дагуу, тэдэнд сайн сайхан орчин болон тогтвортой төсөөлөмж хангах ёстой гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ