Зимбабве баатарчуудаа дурсгав

2018-08-14 11:31:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Зимбабве баатарчуудаа дурсгав

Орон нутгийн   цагаар 13-ны өдөр, Африкийн Зимбабве тусгаар тогтнолоо зарласны дараах 38 дахь   баатарчуудаа дурсгах өдрөө угтан авч, орон даяараа тэмдэглэлт үйл ажиллагаа   явуулж, үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь бие үрэгдүүлсэн   хувьсгалын баатарчуудаа дурссан байна. Зимбабвегийн ерөнхийлөгч Еммерсон   Мнангагва нийслэлийн нэгэн тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцох үеэр хэлэхдээ, ард   иргэд нягтран урагшаа тэмцэж, эдийн засгаа хөгжүүлэн, улс орноо бүтээн байгуулъя   гэжээ.

Зимбабве баатарчуудаа дурсгав

Тэрээр:   Зимбабвегийн өнөөдрийн хөгжил нь хувьсгалт баатруудын хүч хөлс, цус урсгаснаас   салахгүй юм. Ард түмэн баатарчуудынхаа тэмцлийн үйлсийг залгамжилж, улс орноо   үргэлжлүүлэн бүтээн байгуулах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн,   ажлын байраар ханган, "Африкийн өмнөд нутгийн хөгжин цэцэглэсэн" байдлыг дахин   бий болгож, 2030 он гэхэд дунд зэргийн орлоготой улс орны эгнээнд орох зорилтод   хөгжлийг биелүүлэн, ард түмэн өөр өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэн, шинэ цаг эринд   салбар салбартаа баатар болохыг уриалж байна гэжээ.

Зимбабве баатарчуудаа дурсгав

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ