Түвдийн үндэстнүүдийн ард түмэн ая эетэй сайхан амьдарч байна

2018-08-14 15:44:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг НҮБ-ын хороо 13-ны өдөр Женевт Хятадын “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдлийг бүх талаар арилгах олон улсын конвенц”-г хэрэгжүүлж буй байдлын тайланг дүгнэн хэлэлцжээ. Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн багийн гишүүн, Түвдийн Социализмын хүрээлэнгийн орлогч захирал Лодон доктор хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ: Түвдийн эдийн засгийн хөгжил эрчтэй сайн хөгжиж, иргэдийн амьжиргаа сайжран, экологийн орчин нөхцөл сайн, нийгмийн байдал амар тогтуун, олон үндэстний ард түмэн ая эетэй амьдарч байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Түвдэд Түвд уламжлалт буддын шашин, исламын шашин, котолик шашин зэрэг олон төрлийн шашин байна. Түвдэд төрөл бүрийн шашны 1787 сүм хийд, 460 мянган лам хувраг байна. Түвдийн уламжлалт ном хурах зэрэг шашны томоохон арга хэмжээг ч өвлөн хөгжүүлж байна. Өнгөрсөн сард миний ажилладаг Түвдийн Социализмын хүрээлэн ТҮӨЗО-ны Соёлын танхимтай хамтран Түвдийн биет бус соёлын өвийг залгамжлагч нарын сургалтыг зохион байгуулсан. Бид мэргэжилтэн урьж, соёлын үйлдвэрлэлийн хөгжил, өв уламжлалаа хамгаалах, экологийн хамгаалалт зэрэг талаар төрийн бодлого, хууль эрхзүй, мэргэжлийн талын мэдлэгийг тайлбарласан гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ