Эдийн засгийн эргэлт зүй зохистой хэмжээнд байв

2018-08-14 15:52:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эдийн засгийн эргэлт зүй зохистой хэмжээнд байв

14-нд Бээжинд Хятадын Статистикийн үндэсний газрын хэвлэлийн   төлөөлөгч Лю Айхуа хэлэхдээ: 7-р сард Хятадын үйлдвэрийн хэрэгцээ үндсэндээ   тэнцвэртэй тогтвортой байж, ажлын байр ба юмий үнэ ерөнхийдөө тогтвортой байж,   эдийн засгийн бүтэц үргэлжлэн шилдэгжиж, чанар үр ашиг тогтвортой дээшилж,   Хятадын эдийн засгийн эргэлт үргэлжлэн зүй зохистой хэмжээнд байж, ерөнхийдөө   тэнцвэртэй тогтвортой, бас тогтвортойгоор урагшлан сайжрах байдлаа хэвээр   хадгалав гэжээ.

Тус өдөр Хятадын Статистикийн үндэсний газраас   7-р сарын эдийн засгийн гол тоо баримтыг нийтлэв. Лю Айхуа эдгээр тоо баримтыг   нийтлэх үе тэмдэглэхдээ: 7-р сард, Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл тэнцвэртэй   тогтвортой байж, бүтэц шилдэгжин үр ашиг сайжрав. Үйлчилгээний салбар үргэлжлэн   хөгжиж, орчин үеийн үйлчилгээний салбарын хөдөлгөгч хүчний үүрэг улам эрчимжив.   Зах зээлийн борлуулалт ерөнхийдөө тогтвортой байж, тансаг хэрэглээ хурдтай   өсөлтөө хэвээр хадгалав. Хөрөнгө оруулалтын бүтэц үргэлжлэн сайжирч, хувийн   хөрөнгө оруулалт болон үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэв.   Ажилгүйдлийн хэмжээ ерөнхийдөө тогтвортой байж, ажлын байрны хангалтын хэлбэр   үргэлжлэн сайжрав. Хэрэглээний үнэ тогтуун өсөж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний   үнийн өсөлтийн хэмжээ буурав. Импорт экспортын өсөлт түргэсч, худалдааны   алдагдал багасав. Хангалт бүтцийн чанартай өөрчлөлт үргэлжлэн гүнзгийрч, зах   зээлийн төсөөлөмж өөдрөг байдлаа хэвээр хадгалав гэжээ.\Ганаа   орчуулав\

Их уншсан

холбоотой мэдээ