“2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын зардлын хуулийн төсөл” баталсанд чанга эсэргүүцэл илэрхийлжээ

Д.Хүчитбаатар 2018-08-14 16:01:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан, Америкийн  Конгрессын баталсан “2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын зардлын  хуулийн төсөл”-д ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгосон бол  энэхүү төсөлд “засгийн газрын Хятад улсад чиглүүлэх стратеги” гэгчийг хамруулсан  байна. Энэхүү “стратеги”-д “Тайваний армийн дайны бэлтгэлийн үнэлгээ болон  төлөвлөгөө” гэх зэрэг Хятад улстай холбоотой заалтууд хамрагдсан байна. Энэ  тухай Хятадын тал юу яримаар байна? Гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны  хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 14-нд хариулахдаа, “энэхүү асуудлаар Хятад улсын  засгийн газар Америкийн талд байр сууриа олонтаа илэрхийлж, чанга хатуугаар  харьцсан. Америкийн тал Хятад улсын хатуу чанга эсэргүүцлийг үл хайхран Хятад  улсад холбогдсон хуулийн төслөө баталж байгаад Хятадын тал маш дургүйцэж байна.  Түүнчлэн хүйтэн дайны үзэл санаа болон “тэг нийлбэрт тэмцэл”-ээ орхиж, Хятад  Америкийн харилцаанд зөвөөр хандаж, нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн  гурван хамтарсан мэдэгдлийн агуулгыг чанд мөрдөн, Хятад улсад холбогдсон  заалтуудаа хэрэгжүүлэхгүй байхыг Америкийн талаас шаардаж байна гэжээ.

 


Их уншсан

холбоотой мэдээ