Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын зардлын хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

Д.Хүчитбаатар 2018-08-14 16:03:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 13-ны өдөр Нью-Йорк муж улсын  харьяанд байрлах цэргийн баазад Конгрессын дээд доод танхимаар батлуулсан “2019  оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын зардлын хуулийн төсөл”-д гарын үсэг  зурсан бол энэхүү хуулийн төслийн нийт зардлын хэмжээ нь 716 тэрбум 300 сая ам  долларт хүрч, Афганистан болон Иракийн дайнаас хойших шинэ рекордыг тогтоосон аж.

Энэ бол Америкийн Конгрессын сүүлийн 20 жилд хамгийн түргэн шуурхай  баталсан дараагийн санхүүгийн жилийн батлан хамгаалахын зардлын хуулийн төсөл  байж, “армийн дэд бүтцийн урьдчилсан санхүүжилт” 639 тэрбум ам доллар, “Дайны  зардал” 69 тэрбум ам долларыг хамарчээ.

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсны дараа, армиа  хүчирхэгжүүлэхийг чухалчилж, цэргийн зардал болон армийн цар хүрээгээ тасралтгүй  тэлсээр ирсэн бол өнгөрсөн жил баталсан 2018 оны санхүүгийн жилийн батлан  хамгаалалтын хуулийн төслийг 700 тэрбум ам доллараар баталсан нь Афганистан  болон Иракийн дайны дараах шинэ рекордыг тогтоосон юм.


Их уншсан

холбоотой мэдээ