"Нэг бүс нэг зам"-ын хөгжилтэй гүнзгий уялдав

2018-08-14 16:13:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Нэг бүс нэг зам" санаачлага дэвшүүлсэн 5 жилийн ой энэ онд тохиож байна, Хятадын Фүжянь мужийн аж ахуйн нэгжүүд уг шугам дагуух улс орон, бүс нутагтай хамт дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох талаар идэвхтэй бүтээн байгуулж, "Нэг бүс нэг зам"-ын хөгжилтэй гүнзгий уялдаж байна.

Фүжяний Ма Вэй усан онгоц үйлдвэрлэх хувьцаат хязгаарлагдмал компаний шинэ зогсоолд, тэнгисийн 227 метрийн гүнд хүрч чадах уул уурхайн хөлөг онгоцын системийг зохицуулан угсарч байна, дэлхийд анх удаа ийм хөлөг онгоц үйлдвэрлэсэн ба ирэх жилийн эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Уг компаний дэд ерөнхий захирал Чан Юнхүй хэлэхдээ: Энэхүү хөлөг онгоцыг Арабын Нэгдсэн Эмират Улс болон Энэтхэг улсаас захиалан хийлгэж байгаа юм гэжээ.

"Нэг бүс нэг зам" санаачлага дэвшүүлсэн 5 жилийн турш, Ма Вэй усан онгоц үйлдвэрлэх хувьцаат хязгаарлагдмал компани 50 гаруй хөлөг онгоц үйлдвэрлэн борлуулав, үүнд "Нэг бүс нэг зам" дагуу орнуудаас худалдан авсан хөлөг онгоцны тоо хэмжээ 60 гаруй хувийг эзлэв. Чан Юнхүй хэлэхдээ: Одоогоор манай компани 60 орчим хөлөг онгоцны захиалга хүлээн аваад байгаа ба үүнээс 40 гаруйг нь "Нэг бүс нэг зам" дагуу орнуудад экспортлох болно гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ