Жөү Шань боомтыг дэлхийн том боомт болгон байгуулж байна

2018-08-14 16:24:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ он "нэг бүс нэг зам" санаачилгыг дурдсан 5 жилийн ой юм.  Санаачилгыг хэрэгжүүлснээр Хятад болон холбогдох орнуудад хөгжлийн боломж  олгожээ. "Торгоны замын эдийн засгийн бүс" болон "21 зууны тэнгисийн торгоны  зам"-ын уулзварт орших Нин Бөү хот санаачилгад идэвхтэй нэгдэн орж, гадаад  худалдааны экспорт импорт тасралтгүй дээшилж байна. 2017 онд Нин Бөү хотын Жөү  Шань боомтын бараа тээвэрлэлтийн хэмжээ 1.01 тэрбум тоннд хүрч, бараа  тээвэрлэлтийн хэмжээ нь тэрбум тонноос давсан дэлхийн анхдагч боомт болж,  дэлхийн 100 гаруй улс орон  бүс нутгийн 600 гаруй боомттой худалдааны гарцыг  нээжээ. 
    
Эх сурвалжид тэмдэглэснээр, "нэг бүс нэг зам"  санаачилгыг хэрэгжүүлснээр, 2017 онд Нин Бөү хот болон төв зүүн Европын орнуудын  худалдааны хэмжээ 2.92 тэрбум ам долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн  үеэс 23.5хувиар өссөний дотор импортын өсөлт  нь 74.6хувь байж, Хятадын дундаж өсөлтийн төвшнөөс 3  дахинаар илүү байв. Нин Бөү хотын олон улсын үзэсгэлэнгийн төвт Унгар, Польш,  Румын зэрэг төв зүүн Европын 15 орны павильон байгуулсан бөгөөд  төв зүүн  Европын орнуудын бүтээгдэхүүний хамгийн том ложистикийн баазыг  бүрдүүлэв. 
    
Өдгөө Жөү Шань боомтыг дэлхийн хэмжээний хүчирхэг  боомт  болгон байгуулж буй бөгөөд 2022 он гэхэд уг боомтын бараа тээвэрлэлтийн хэмжээ  нь 1.25тэрбум тоннд хүрч, шингэлэг тээвэрлэлтийн хэмжээ 30  сая стандарт шингэлэгт хүрчээ.

Их уншсан

холбоотой мэдээ