Гадаадынхан яагаад Хятад улсад үргэлжлэн хөрөнгө оруулж байгаа вэ?

2018-08-14 18:07:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн худалдааны төлөөлөгч энэ оны 3-р сард “301 тоот заалт”-ын дагуух шалгалтын тайлан гэгчийг нийтэлж, Америк Хятадын хооронд худалдааны дайн өдөхөөс 1 сарын өмнө буюу 2018 оны 2-р сард Америк дахь Хятадын худалдааны нийгэмлэг “2018 оны Хятадын худалдааны нөхцөл байдлын тухай шалгалтын тайлан” нийтэлж тэмдэглэхдээ, 2017 онд Америкаас Хятад улсад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн 73 хувь нь ашигтай ажилласан бол тэдний 74 хувь нь 2018 онд Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь сүүлийн жилүүдийн хамгийн дээд үзүүлэлт болсон байна. Түүнчлэн тус худалдааны нийгэмлэгт гишүүнчилсэн нийт аж ахуйн нэгжийн 60 хувь нь Хятад улсыг хөрөнгө оруулах гурван том объектын нэгээр үзсэн бол ирэх гурван жилд Хятад улсын зах зээл улам нээлттэй болно хэмээн 46 хувийн гишүүн аж ахуйн нэгж үзжээ. Хятад улс дахь Америкийн аж ахуйн нэгжүүд нийтээрээ Хятад улсын зах зээлд итгэлтэй буйг энэхүү тайлан харуулсан байна. 

Хятадын Худалдааны яамны мэдээний дагуу, энэ оны эхний хагаст Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалттайгаар шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжийн тоо 29 мянга 591-д хүрсэн нь 2017 оны мөн үеийнхээс 96.6 хувиар нэмэгдэн, бодитой ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ нь 68 тэрбум 320 сая ам долларт хүрч, мөн үеийнхээс 4.1 хувиар нэмэгдсэн бөгөөд Америк нь Хятад улсын гадаад хөрөнгийн гол ирэлт орон байж, нийт гадаад хөрөнгийн 29.1 хувийг эзэлжээ.

Хятад Америкийн хооронд хэдийгээр худалдааны дайн өрнүүлэх нь Хятад улс дахь гадаадын хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөө хэсэг хугацааны дараа илрэх боловч, сөрөг нөлөөг нарийн сайн урьдчилан төсөөлж тооцоолсон нөхцөлд гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд мөн л итгэлтэй хэвээр байх болно гэдгийг тоор баримтууд харуулж байна. Энэ тухайд дараах таван талаас хураангуйлан дүгнэж болно. Тухайлбал: Эн тэргүүнд, Хятад улс үйлдвэрлэл болон хэрэглээ зэрэг өсөх боломжтой. 2030 он гэхэд дэлхийн дундуур орлоготой хүн амын тоо 4 тэрбум 900 саяд хүрч, үүний гуравны хоёр хувь нь Ази тивд, тэр дундаа Хятад улс эзлэх болно гэж тооцоолж байна.

Хоёрт, Хятадын үйлдвэрлэлийн гинжин хэлхээ давуу тал болж, гадаадын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлд цогц үйлчилгээ үзүүлэх болно. Үйлдвэрлэлийн салбарт хөгжлийн үндэс суурь шаардагддаг. Хятад улс үйлдвэрлэлийн салбар бүрэн, үйлдвэрлэлийн хүчин чадал сайтай, дэд бүтцийн байгуулалт бүрэн, үйлдвэрлэлийн дагалдах механизм бүрдсэн, хөдөлмөр хүчний чансаа тасралгүй сайжирсан зэрэг давуулагтай юм.

Гуравт, Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал хөгжсөн орнуудын инновацийн салбар бие биенээ нөхөж байдаг.

Дөрөвт, худалдааны дайны үр нөлөө одоохондоо тодорхойгүй байгаа ч дэлхийн эдийн засгийн сэргэлт Хятад улс гадаад хөрөнгө оруулалтыг татахад ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байна. Өнгөрсөн жилээс нааш дэлхийн нийт бүтээгдэхүүний хэмжээ дунджаар 3.8 хувь нэмэгджээ. Олон улсын Валютын сан дэлхийн эдийн засаг энэ жилийн хувьд 3.9 хувийн өсөлтийг батлах болно гэж тооцоолжээ.

Тавд. Хятад улс гадаадад улам илүү нээлттэй бодлого хэрэгжүүлэх болно.

Үүнээс үзэхэд Хятадын эдийн засаг дотооддоо тогтвортой байдлаа хамгаалж чадах юм бол түүний асар том зах зээл, үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг нь гадаад хөрөнгө оруулалтыг хүчтэй татсаар байх болно. Худалдааны дайнаас болж гадаад хөрөнгө оруулалт чөлөөлөгдөнө гэдэг бол буруу таамаглал юм.

 

 


Их уншсан

холбоотой мэдээ