Хятадын аж ахуйн нэгжүүд импортын зах зээлийг өргөжүүлж байна

2018-08-14 20:03:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat



  Хятад Америкийн худалдааны маргаан үүссэнээс хойш, Жун Лян корпорацын буюу COFCO , Хятадын үр тарианы нөөцийн удирдлагын компани зэрэг Хятадын үр тарианы аж ахуйн нэгжүүд шошийн импортын зах зээлийг өргөжүүлж, Бразил зэрэг орноос илүү нийлүүлэх болсноор Америкаас оруулах шошийн импорт хасагдсанаас гарах эрсдэлийг үр ашигтай бууруулав. Дээрх аж ахуйн нэгжүүдийн албан хариуцлагатан хэлэхдээ, урт хугацааны хандлагаас үзвэл, Өмнөд Америк, Хар Тэнгис зэрэг тариалангийн нөөц ихтэй байж, Америкийн шошийн хангалт дутмаг байдлыг олон талт зах зээлээр зохицуулах бүрэн боломжтой гэв. 
  Хятад улс нь шошийн хамгийн том импортлогч орон буюу жилийн импортын хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний 60 хувийг эзэлж байна. Америкаас импортоор оруулж буй шош нь Америкийн шошийн нийт экспортын 60 хувийг эзэлж буй бөгөөд Америкаас Европод экспортолж буй нийт хэмжээний 6 дахин илүү юм. Энэ онд Америк худалдааны маргааныг дэгдээснээс хойш, Хятад улс хариу арга хэмжээ хэрэгжүүлж, Америкийн шошоос 25 хувийн импортын гаалийн татвар нэмж авснаар Америкийн шошийн импортын өртөг тонн бүрд 700-800 юань нэмэгдэж, Бразилын шошоос 300 гаруй юаниар үнэтэй болсноор Хятадын зах зээлд өрсөлдөх давуу талаа алдсан юм. 
  Дэлхийд 5-р байранд, Хятадад 1-р байранд жагсаагдаж буй үр тариа хүнсний бүтээгдэхүүний аж ахуйн нэгж- Жун Лян корпорацын ерөнхийлөгч Юй Шюй Бө сурвалжилга өгөх үеэр хэлэхдээ, "оны эхний хагасын тоо бүртгэлээс үзвэл, бидний Америкаас оруулж буй шошийн импортын хэмжээ 16 хувь буюу 
.84сая тонноор багасав. Өмнөд Америкийн импорт харин 15 хувиар нэмэгдэж, ялангуяа Бразилын импортын хэмжээ .82сая тонноор нэмэгдэв.  Энэ оны 3-р улирлаас 10-р сарын сүүлчийн байдлаар, урьд нь Америк, Өмнөд Америкийн зах зээл  6:4-ийн харьцаатай байсан бол өдгөө бүх захиалга нь үндсэндээ Өмнөд Америкт шилжсэн" гэжээ.  

  
Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нөөцийн хамгийн том корпорац болох Хятадын үр тарианы нөөцийн удирдлагын ерөнхий компанийн тосны салбарын дэд захирал Чэнь Шюецүн саяхан сэтгүүлчид хандаж, бид шош худалдан авах газруудад тохируулалт хийж байгаа хэмээн мэдэгджээ.

Чэнь Шюецүн : “сүүлийн хэдэн сард, бид шош худалдан авах газруудад тохируулалт хийж, шошийн импортын улам олон ургалч бүхий системийг бүрдүүлснээр Америкаас шош оруулахаа больж, Бразил, Аргентин, Уругвай, Канад зэрэг орноос 2 сая 500 мянган тонн шош оруулсны 90 гаруй хувийг өмнөд Америкаас оруулсан” гэжээ.

 


Мэргэжилтний үзэж байгаагаар, Хятад Америкийн арилжааны дайн энэ чигээрээ үргэлжлэхэд хүрвэл, Хятад улсын өмнөд Америк, “нэг бүс нэг зам”-ын орнуудаас шош татах хэмжээ улам нэмэгдэх тул Америкаас шош оруулах хэмжээ улам багасах болно. Бразил, Аргентин, Уругвай зэрэг өмнөд Америкийн орнуудын нутаг дэвсгэр өргөн уудам, өнгө шимтэй болохоор цаашдаа шошийн үйлдвэрлэлийн гол хүчин болно. Орос, Украйн, Казахстан зэрэг “нэг бүс нэг зам”-ын орнууд нутаг дэвсгэр өргөн уудам бөгөөд үйлдвэрлэл, экспортын нөөц сайтай. Тэр мөртөө сүүлийн 3 жилд Оросын шошийн экспорт 150 гаруй хувиар нэмэгдсэн байна.



Үүнтэй холбогдуулан Жүн Лян корпорацын захирал Юй Шюйбө хэлэхдээ: "Урт хугацааны байдлаас үзвэл, Өмнөд Америк, Хар тэнгис зэрэг бүс нутагт тариалах нөөц баялаг маш их давуу талтай, шошийн хангамжийн системд илүү их үүрэг гүйцэтгэх бүрэн боломж байна. Импортолж буй орон олон байгаагийн улмаас Хятадын хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний хангамж улам эрүүл сайн болж байгаа бөгөөд бусад орнуудад ч түүхэн боломж нээгдэж байна" гэжээ.
SONIGRAIN компанийн орлогч захирал Чэнь Шюйцүн хэлэхдээ, аж ахуйн нэгжүүдийн өнцгөөс үзвэл олол талт арга замаар Америкийн шошийн хангамжийн хоосныг бөглөж болох юм гэжээ.
Тэрээр: "Юуны түрүүнд, Өмнөд Америк, Канад зэрэг шош үйлдвэрлэгч орнуудаас шош импортолно. учир нь эдгээр орнуудад их хэмжээгээр үйлдвэрлэх, нийлүүлэх нөөц боломж байгаа юм. Үүнээс гадна, Украйн, ОХУ зэрэг хар тэнгисийн орнууд газрын тосны үйлдвэрлэлийн нөөц сайтай тул ирээдүйд шинээр хөгжсөн нийлүүлэгч орон болно. Ирэх сард, бид Канадын "Хөдөө аж ахуй ба загас агнуурын эдийн засгийн хамтын ажиллагааны форум"-д оролцож, хамтран ажиллах талаар хэлэлцэх юм. Хоёрдугаарт, бодлогын удирдамжаар дамжуулан дотоодын шошийн эрэлт хэрэгцээний бүтцэд тохируулалт хийх болно. Гуравдугаарт, дотоодын хүнсний тосны үйлдвэрлэлийн хөгжлийн орон зай нэмэгдэж байна" гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ