​Америкийн хориг арга хэмжээг шүүмжлэв

2018-08-15 10:17:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн хориг арга хэмжээг шүүмжлэв

Синьхуа Агентлагийн мэдээ: Туркийн Гадаад хэргийн  сайд Мевлут Чавусоглу айлчилж хүрсэн Оросын Гадаад хэргийн сайд Лавровтой 8-р  сарын 14-ны өдөр Анкарад уулзалт хийх үеэр Америкийн хориг арга хэмжээг  шүүмжилсэн бөгөөд Турк Оросын стратегийн түншийн харилцааг эрчимжүүлэх болно  гэжээ. 
 
Уулзалтын дараа болсон нэгдсэн хэвлэлийн бага хуралд  Чавусоглу хэлэхдээ: Америкийн Туркт авч байгаа хориг арга хэмжээ нь “Америкийн  нэр хүнд”-ийг буруулж байна, хүчирхэг нь буурайгаа дарамтлах цаг үе заавал  дуусах ёстой. Туркийн эдийн засгийн тогтвортой байдал Европ болон түүний эргэн  тойрны орнуудад маш чухал юм гэжээ. 
 
Лавров: Өрнөдийн  орнуудын Орост авч буй хориг арга хэмжээнд Турк оролцохоос татгалзаж байгааг  Орос сайшааж байна. Турк зэрэг орнуудад Америк хориг арга хэмжээ авч байгаа нь  “хууль бус, төв шударга биш”, зорилго нь бүх дэлхийн худалдаанд тэнцвэргүй  өрсөлдөөний давуу байр эзлэхийн төлөө юм, үүний дүн нь ам долларын олон улсын  тооцооны валют болж байгаа статусыг хохироох болно. Орос өнөө Турктэй өөр өөрийн  орны валютаар тооцоо хийхийг авч хэлэлцэж байна  гэжээ. 
 
Хоёр орны гадаад хэргийн сайд бас Сирийн байдлыг авч  хэлэлцсэн байна. 

Их уншсан

холбоотой мэдээ