Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч үг хэлэв

2018-08-15 10:35:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч үг хэлэв

Хятад улс 8-р сарын 14-нд Америкийн фотоволатикын хамгаалалтын арга хэмжээ болон сэргээгдэх эрчим хүчний нөхвөрийн арга хэмжээ зэрэг асуудлаар ДХБ-д маргааныг зохицуулах үйл явцыг албан ёсоор эхлүүлэв. Тус өдөр Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч тэмдэглэхдээ: Америкийн талын арга хэмжээ нь Хятадын талын худалдааны ашиг сонирхлыг ноцтой хохироов, Хятадын тал ДХБ-д гомдол мэдүүлэхээр дамжин мөргөлдөөнийг зохицуулах механизмыг сонгосон нь өөрийн хууль ёсны эрх ашиг болон олон талт худалдааны дүрмийг хамгаалах зайлшгүй арга хэмжээ юм гэжээ.

Тэрээр тэмдэглэхдээ: Үүнээс өмнө Америк импортын фотоволатикын бүтээгдэхүүнд хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, хамгийн ихдээ 30 хувийн гаалийн татвар хураав. Америкийн талын арга хэмжээ нь журам горим тэрчлэн бодит байдал гэсэнгүй цөм ДХБ-ын "Хамгаалалтын арга хэмжээний гэрээ"-г зөрчиж байна. Америкийн тал дүрэм зөрчин хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсний зэрэгцээ өөрийн үйлдвэрлэсэн фотоволатик зэрэг сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүнд их хэмжээний нөхвөр олгож байгаа нь импортыг орлох улсын дотоодын бүтээгдэхүүнд нөхвөр олгох болон улсын дотоодын иргэний адил харгалзал эдлүүлэх үүргээс зөрчсөн юм. Америкийн талын нөхвөрийн бодлогоос болж, тус орны сэргээгдэх эрчим хүчний салбар зүй ёсонд нийцэхгүй байдлаар өрсөлдөөний давуу эрх олж, харин Хятадын сэргээгдэх эрчим хүчний аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хохироосон байна гэжээ.

Тэрээр бас хэлэхдээ: Америкийн талын дүрэм зөрчсөн дээрх арга хэмжээ нь фотоволатик зэрэг бүтээгдэхүүний олон улсын зах зээлийг ноцтой гуйвуулж, Хятадын талын худалдааны ашиг сонирхлыг хүнд ноцтой хохироосон байна. Америкийн тал бодит үйл ажиллагаа хэрэгжүүлж, ДХБ-ын дүрмийг хүндэтгэж, буруу үйлдлээ орхиж, холбогдох худалдааг хэвийн замд нь оруулахыг бид шаардаж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ