Монгол үндэстний хувцас заслын тэмцээн болов

2018-08-15 14:10:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 Монгол  үндэстний хувцас заслын тэмцээн болов

13-нд, Өвөр Монголын Бие тамирын ордон гэрэл гэгээгээр дүүрч, олон хүн  цугларснаар, "Шинэ цаг эрин шинэ моод шинэ амьдрал" хэмээх Монгол үндэстний моод  хувцас хийгээд малгай заслын урлан бүтээх анхны тэмцээн амжилттай нээгдэж,  үзэгчдэд үндэстний соёл болон орчин үеийн моодыг төгс уялдуулсан  үзүүлбэрийн үдэшлэгийг сонирхуулсан байна.

Уг тэмцээн 6-р сарын  1-нээс эхлэн явагдсан ба нэрээ бүртгүүлэх, ухуулан сурталчлах, анхны үнэлгээ,  шувтаргын тэмцээн зэрэг үе шатыг өнгөрөөж, бүх Хятадын олон газрын нийт 234  оролцогсдын ирүүлсэн 1417 ширхэг бүтээлийг цуглуулж, эцсийн бүлэгт 61 зохион  бүтээгчийн 382 ширхэг хувцас болон 41 ширхэг малгайн засал шагнал хүртэж,  шилдгийн шилдэг бүтээлүүдийг тайзнаа амилуулан харуулсан байна.

Түүнчлэн тэмцээний хугацаанд "Монгол үндэстний хувцас заслын соёл хийгээд сайн  сайхан амьдрал" гэх сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл цуглуулах ажиллагаа  өрнүүлэв. Хатуу чанга сонгон шалгаруулалтыг өнгөрөөн, нийтдээ 34 өгүүлэл тунаж  үлдсэн ба эдгээрээс 8 өгүүлэл шагнал хүртсэн байна.



 

Их уншсан

холбоотой мэдээ