Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт амжилттай болохыг хүсэв

2018-08-15 15:19:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 15-нд, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан хэлэхдээ: 9-р  сард БНАСАУ болон БНСУ-ын удирдагчдын уулзалт хийхээр шийдсэнийг Хятад  улс сайшааж байгаа бөгөөд уулзалт эерэг үр дүнд хүрнэ хэмээн  хүсэн хүлээж байна гэжээ.
Хоёр Солонгосын тал 8-р сарын 13-нд дээд хэмжээний уулзалт зохион  явуулж, 9-р сард Пхеньянд удирдагчдын уулзалт хийхээр шийдсэн юм.  

Энэхүү удирдагчдын  уулзалтыг Хятад улс хэрхэн үнэлэх бэ гэсэн асуултад холбогдуулан Лү Кан хэлэхдээ, үүнийг Хятад улс сайшааж байгаа бөгөөд хоёр тал энэхүү уулзалтын  талаар хүчин чармайлт гаргасныг сайшааж байна. Хойгуудын хөршийн хувиар, Хятад  улс хойгийн өмнөд умарт хоёр тал хэлхээ холбоотой байхыг баяртайгаар дэмжиж  байна, мөн “Панмунжомын тунхаг”-ийг хэрэгжүүлж, эвлэрэн нэгдэж, хамтран  ажиллахыг дэмжих байна. Хоёр Солонгосын удирдагчдын Пхеньянд болох уулзалт  амжилтад хүрч, нааштай үр дүн гаргахыг хүсэж байна. Энэ нь хойгт цөмийн  зэвсэггүй байхыг биелүүлж, хойгийн асуудлыг улс төрөөр зохицуулах ахицыг  түргэтгэхэд тустай гэдэгт итгэж байна хэмээн онцолжээ.  Ренчинсоо
  

Их уншсан

холбоотой мэдээ