Хятадын "Changzheng" пуужин бусад орнуудад үйлчилгээ үзүүлэх болно

2018-08-15 15:43:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 14-нд, Хятадын сансрын технологийн   компанийн харъяан дахь Хятадын зөөвөрлөгч пуужингийн технологийн хүрээлэнгээс   сэтгүүлч мэдээлэхдээ, 2020 он гэхэд тус судалгааны хүрээлэнгийн судалж хөөргөсөн   зөөгч пуужингийн дотор 7 пуужин хөөргөх үндсэн үүргээ гүйцэтгэсний дараа мөн   илүү хөөргөх хүчин чадалтай болохоор дэлхийн олон орнуудад хандан худалдааны   зориулалттай хөөргөх үйлчилгээ үзүүлэх болно гэжээ.

Хятадын зөөгч пуужингийн технологийн хүрээлэнгийн   сансрын газрын гаргасан энэхүү 7 пуужингийн хөөргөх үүрэг гүйцэтгэх хугацаа нь   тус тус: 2018 оны эцэст "Changzheng-5" пуужинд 100 килограм, 2019 онд   "Changzheng-11" пуужингаар 3 удаагийн хөөргөлтөөр тус тус 9, 80, 10 килограм,   2019 оны эцэст "Changzheng-2с" 2 удаагийн үүрэгт хөөргөх ажилд тус тус 400, 1000   килограм, 2020 онд "Changzheng-8" пуужинд 1800 килограм тээвэрлэж болох юм.

Эх сурвалжаас үзвэл, "Changzheng" пуужингаар   худалдалдааны зориулалтаар хиймэл дагуул хөөргөхөд туслах бөгөөд Хятад эх   хуурай, Хонконг, Макао, Тайвань болон гадаадын хувь хүн, аж ахуйн нэгж, сургууль   зэрэг урьд өмнө сансарт пуужин хөөргөх туршлагагүй үйлчлүүлэгч нарт мэргэжлийн   үйлчилгээ, туслалцаа үзүүлэх юм байна. Пуужинг хөөргөхөд ямар нөхцөл шаардах   тухай Хятадын хөөргөгч пуужингийн технологийн судалгааны хүрээлэн "онц хязгаар"   тавихгүй хэмээн мэдэгджээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ